Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДҮҮРГИЙН СУРАГЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН СУРАГЧДЫН УРЛАГ, СПОРТЫН НААДМЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2015-04-02

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, дүүргийн Хүүхдийн холбоо хамтран зохион байгуулсан Сурагчдын өөрөө удирдах байгууллагын гишүүн сурагчдын урлаг, спортын наадам амжилттай өндөрлөв.
3-р сарын 31-нд дүүргийн ерөнхий боловсролын 49-р сургууль дээр болсон урлагийн наадамд 14 сургуулийн 220 шахам хүүхэд урлагийн таван төрлөөр, 4-р сарын 1,2-ны өдрүүдэд  дүүргийн ерөнхий боловсролын 50-р сургууль дээр үргэлжилсэн спортын наадамд 12 сургуулийн 300 орчим сурагч спортын гурван төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Урлагийн наадмын гоцлол дууны төрөлд 1-р байрыг “Атланта” бүрэн дунд сургуулийн сурагч Б.Сувд-Эрдэнэ, 2-р байрыг 50-р сургуулийн сурагч Ш.Мөнхбаяр, гоцлол бүжгийн төрөлд 1-р байрыг 49-р сургуулийн сурагч А.Амина, 2-р байрыг 72-р сургуулийн сурагч Бүдханд, хамтлаг дууны төрөлд 1-р байрыг 50-р сургуулийн сургууль, 2-р байрыг 37-р сургуулийн сурагчид эзлэв.

Хамтлаг бүжгийн төрөлд 1-р байрыг “Зуун билэг” сургуулийн бүжгийн хамтлаг, 2-р байрыг “Атланта” сургуулийн Монгол бүжгийн хамтлаг, язгуур урлагийн төрөлд 1-р байрыг 24-р сургуулийн “Сартуул хүүхдүүд” Морин хуурын гурвал, 2-р байрыг Насан туршийн боловсрол төвийн сурагчид язгуур урлагийн олон төрлөөр эзэлжээ.
Спортын наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэйчүүдээс 1-р байрыг 50-р сургуулийн Ц.Мөнхдөл ахлагчтай баг, 2-р байрыг 72-р сургуулийн Ж.Мөнх-Эрдэнэ ахлагчтай баг, 3-р байрыг 37-р сургуулийн Т.Амарбаясгалан ахлагчтай баг, эмэгтэйчүүдээс 1-р байрыг 72-р сургуулийн Т.Даваажаргал ахлагчтай баг, 2-р байрыг 5-р сургуулийн М.Цасчихэр ахлагчтай баг, 3-р байрыг 50-р сургуулийн Б.Энхмаа ахлагчтай баг тамирчид эзлэв.




Гар бөмбөгийн төрөлд 1-р байрыг 61-р сургуулийн Б.Отгонбилэг ахлагчтай баг, 2-р байрыг 72-р сургуулийн С.Дүүриймаа ахлагчтай баг, 3-р байрыг 17-р сургуулийн Л.Шинэбаатар ахлагчтай баг, Хөгжөөнт буухиа тэмцээнд 1-р байрыг Л.Шинэбаатар ахлагчтай 17-р сургуулийн баг, 2-р байрыг 37-р сургуулийн Амарбаясгалан ахлагчтай баг, 3-р байрыг 72-р сургуулийн М.Сарангоо ахлагчтай баг тус тус эзэлсэн юм.
Багийн дүнгээр 1-р байрыг 50-р сургууль, 2-р байрыг 49-р сургууль, 3-р байрыг “Атланта” сургуулийг төлөөлөн урлаг, спортын наадамд оролцсон сурагчид эзлэв.
Дүүргийн Сурагчдын өөрөө удирдах байгууллагын гишүүн сурагчдын урлаг, спортын наадамд тэргүүлсэн сурагчид, баг тамирчдын шагналыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дарга А.Ганбат нар гардуулж өглөө.






УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 239
50 / 21%
12 / 5%
41 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%