Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УИХ болон Засгийн газрын гишүүд аймагт ажиллана

2015-04-03

УИХ болон Засгийн газрын гишүүдийн бүрэлдэхүүн манай аймагт 04 сарын 04, 05-ны өдрүүдэд буюу энэ бямба, ням гарагт ажиллана. Бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр болон Сангийн сайд Ж.Эрдэнэбат, БСШУ-ны дэд сайд,    Эрүүл мэнд, спортын дэд сайд, Зам тээврийн дэд сайд нар багтжээ. УИХ болон Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй ажлуудаа ард иргэддээ танилцуулж, тэдний санал бодлыг сонсох, харьяа салбарынхаа үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр орон нутагт ажиллах юм.  4-р сарын 04-нд 19:00 цагт аймгийн Хөгжимт драмын театрт иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийнэ. 4-р сарын 05-нд Зэвсэгт хүчний 327-р анги, яамдын салбар агентлаг, газар, хэлтсүүдийн ажилтай танилцах юм. Мөн Баянтүмэн, Чойбалсан суманд ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийх аж.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%