Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Д.НАЙДАНДОРЖ: “МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ” НЭВТРҮҮЛЭГТ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙГ ТӨЛӨӨЛЖ ОРОЛЦОЖ ТҮРҮҮЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА

2015-04-14

“Монгол Улсын төлөө зүтгэе” телевизийн цуврал нэвтрүүлэгт Чингэлтэй дүүргийг төлөөлөн оролцож, түрүүлсэн Д.Найдандоржтой ярилцлаа.
-“Монгол Улсын төлөө зүтгэе” цуврал нэвтрүүлэгт оролцсон дурсамжаасаа хуваалцана уу?
-“Монгол Улсын төлөө зүтгэе” цуврал нэвтрүүлгийг санаачлагч, зохион байгуулагчид Улаанбаатар хотын 9 дүүргээс мэргэжил бүрийн залуусын төлөөллийг сонгон оролцуулъя гэж төлөвлөсөн юм билээ.
Цуврал нэвтрүүлэгт оролцохоор сонгогдсон 16 залуу   жүжигчин, дуучин, малчин, уурхайчин, багш, тамирчин бизнес эрхлэгч гээд өөр өөр мэргэжлийнх байсан.
Бид хугацаат цэргийн алба хаагч ямар үүрэг гүйцэтгэдэг, бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийдэг гээд бүх зүйлийг хууль, журам, тогтсон дэг жаягийн дагуу гүйцэтгэсэн.
Сэлэнгэ аймгийн хилийн цэргийн дугаар анги, Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах Мотобуудлагын анги гээд Зэвсэгт хүчний олон анги байгууллагад очиж үүрэг гүйцэтгэж, даалгавар биелүүлсэн.
-Тэмцээний дүнг хэрхэн гаргасан бэ?
-Өдөр бүр уралдаан, тэмцээн зохион байгуулж, 10 хоногийн нийлбэр дүнгээр байр эзлүүлсэн.
Би Чингэлтэй дүүргийг төлөөлөн оролцож 1-р байр, 2-р байрыг Баянзүрх дүүргээс оролцогч, 3-р байрыг Налайх дүүргийн оролцогч эзэлсэн.
Чингэлтэй дүүргийг төлөөлж цуврал нэвтүүлэгт оролцож түрүүлсэндээ баяртай байна. 18 нас хүрсэн залуустаа хугацаат цэргийн албаа заавал хаагаарай гэж уриалъя.




УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 239
50 / 21%
12 / 5%
41 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%