Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ХҮҮХДИЙН АМБУЛАТОРИЙН ШАВ ТАВИЛАА

2015-04-14

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар болон холбогдох байгууллагууд хамтран 15-р хороонд Хүүхдийн амбулатор барихаар төлөвлөсөн. БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн 500 мянган америк долларын буцалтгүй тусламжаар Хүүхдийн амбулаторын барилга барих төсөл хэрэгжихээр болж , 4-р сарын 14-нд шав тавих ёслолын ажиллагаа боллоо.
Хүүхдийн амбулаторийн шав тавих ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Д.Ганболд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Г.Ганбаяр, дүүргийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Юү Шиао Шиуан, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй  нар болон бусад албаны хүмүүс, дүүргийн иргэд оролцлоо.
Шав тавих ёслолын ажиллагааг дүүргийн Засаг дарга Д.Ганболд нээж үг хэлсэн юм. Мөн БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Юү Шиао Шиуан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нар үг хэлэв.
Чингэлтэй дүүргийн оршин суугч иргэд төрөх эмнэлэг, хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ муу байгаа үед Хүүхдийн амбулатори барьж өгөхөөр болсон талархалтай байлаа. Дүүргийн 0-18 насны 51 мянга гаруй хүүхэд багачуудад үйлчлэх уг амбулаторыг ирэх намар ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд өдөрт 300-400 хүүхдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай байхаар тооцоолжээ.








УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 239
50 / 21%
12 / 5%
41 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%