2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар /ээлжит бус/ хуралдаан боллоо. Тус хуралдаанаар:
1. Дүүргийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
2. Дүүргийн газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай
гэсэн асуудлуудыг хэлэлцэж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.