Жил бүр Нийслэл, дүүргүүдийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон Ажлын албаны ажилтнуудын дунд зохиогддог
“Хангарьд” спорт наадам 2015
оны дөрөвдүгээр сарын 23-наас 26-ны өдрүүдэд спортын 5 төрлөөр амжилттай
зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү спортын наадмын гар бөмбөгийн төрөлд
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ ахлагчтай баг тамирчид алтан
медаль, ширээний теннисний эрэгтэй ганцаарчилсан төрөлд ИТХ-ын Ажлын албаны
Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Осорваань хүрэл медаль хүртлээ.