Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сүхбаатар дүүргийн ахмадууд сувилалтай боллоо

2015-04-28

     Нээлтийн үйл ажиллагаанд тус дүүргээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн БСШУ-ны сайд Л.Гантөмөр, ЭМСЯ-ны төлөөлөл, НЗД-ын орлогч дарга С.Очирбат, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, ИТХ-ын төлөөлөгчид, хамтран ажиллагч АШУҮИС, ахмад настан, хороодын иргэд, эмч эмнэлгийн ажилтнууд оролцов.
2010 онд СБЭМН-ийн Нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга асан Ц.Ганчимэг төсөл бичиж их хурлын гишүүн БСШУ-ны сайд Л.Гантөмөр санаачлан дэмжиж өнөөгийн сувиллын цогцолборын эхлэл тавигдсан юм.
     “Сүхбаатар” сувилал 65 ортой, сэргээн засал, физик эмчилгээ, хөдөлгөөн засал, гар засал, дасгал хөдөлгөөн, сэтгэл засал, уламжлалт эмчилгээ зэрэг нийт 15 төрлийн сэргээн засах тусламж үйлчилгээг дүүргийнхээ 15000 гаруй ахмадууд, 4000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд мөн жирэмсэн эхчүүд, суурь өвчлөлтэй хүүхдэд үзүүлнэ.
АШУҮИС-ийн хамтран ажилладаг сургалтын бааз сувилал учир сэргээн засах эмчилгээний эмч, сувилагч нарын мэргэжил олгох, дээшлүүлэх, сэргээн засах сувилахуйн тусламж, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулах боломжтой юм.
Нийт 1,6 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалттай бөгөөд улсын төсвөөс 1,2 гаруй, дүүргийн орон нутгийн төсвөөр 17 нэр төрлийн 86 гаруй сая төгрөгийн тавилга, 21 төрлийн 112 сая төгрөгийн багаж тоног төхөөрөмж, Дэлхийн зөн ОУБ-ын хандив тусламжаар 25 нэр төрлийн 25 гаруй сая төгрөгийн тавилга нийлүүлэгдсэн байна.
Ийнхүү Сүхбаатар дүүрэг ард иргэддээ томоохон хөрөнгө оруулалт хийн эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөтгөж шинэ тусламж үйлчилгээг нэвтрүүллээ.






УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 239
50 / 21%
12 / 5%
41 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%