Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Дархан Марафон-2015”-нд 150 гаруй тамирчин оролцов

2015-05-06

“Шри Чинмойн марафоны баг”-аас санаачилсан өөрийгөө ялах “Дархан марафон” гүйлтийн 11 дэх удаагийн тэмцээн болов.

Тэмцээнийг Дархан-Уул аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын хороотой хамтарч хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд залуучуудад бие бялдар болон оюун санааны өв тэгш хүмүүжил олгох зорилгоор зохион байгуулсан байна. Энэхүү бүх нийтийн гүйлтийг зохион байгуулснаар эх орондоо гүйлт сонирхогчдын тоог нэмэх залуу өсвөр үеийнхнийг тэсвэр хатуужилтай болгож улмаар тамирчдын бэлтгэл сургуулилтад хувь нэмэр оруулах онцгой ач холбогдолтой юм гэж зохион байгуулагчид нь үнэлэв.

Тэмцээнд Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон зэрэг найман аймгийн 150 гаруй тамирчин оролцсоноос 18-49 насны эрэгтэй төрөлд н.Батхуяг, 50-иас дээш насны эрэгтэй төрөлд н.Дамжинжав, эмэгтэй төрөлд н.Пагмасүрэн, 17 хүртэл насны эрэгтэй төрөлд н.Даваадорж, эмэгтэй төрөлд н.Номин-Эрдэнэ нар түрүүлжээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%