Хэлэлцүүлгийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын
алба, Мэргэжлийн хяналтын газар, Иргэний танхимтай хамтран “Төвлөрсөн захуудын
дэд бүтцийг шийдэх замаар орчин нөхцөлийг сайжруулах, эрүүл ахуйн стандартыг
хангах нь” сэдвээр 2015.05.04-ний өдрийн 09:00 цагт “Иргэдийн оролцоо” танхимд зохион
байгуулав. Хэлэлцүүлэгт “Улаангом менежмент” захын төлөөлөл, тус захад үйл
ажиллагаа явуулдаг худалдаа эрхлэгчид оролцов.
Хэлэлцүүлгийг
аймгийн ЗДТГ-ийн “Иргэний оролцоо” хурлын танхимд 2015 оны 5-р сарын 04-нд 14:00
цагаас зохион байгуулагдав. Хэлэлцүүлэгт Увс ХК ны хүнсний захад худалдаа
эрхэлдэгчид, Захын эзэд нийт 96 хүн оролцов.
Хэлэлцүүлгийг
хүнсний захын байрлал, худалдаа эрхлэгчдийн төлөв байдлаас хамааруулан Улаангом
менежмент захын удирдлага, энэ зах дээр үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа
эрхлэгчид, гуанз цайны газар ажиллуулж байгаа бизнес эрхлэгчидийн нэг хэсэг,
Увс ХК-ны зах дээр үйл ажиллагаа явуулж байгаа Мах, Сүү, Ногоо, Хүнсний
бүтээгдэхүүний худалдаалж байгаа бизнес эрхлэгчидийн нэг хэсэг болгон 2 тусдаа
зохион байгуулав.
“Төвлөрсөн захуудын эрүүл ахуй, ариун цэврийн өнөөгийн
байдал, цаашид авах арга хэмжээ” сэдвээр МХГ-ын байцаагч Ц.Дэлгэрмаа мэдээлэл
хийв. Тус мэдээлэлд:
- - Зах дээр хүнс үйлдвэрлэлийн 58, Худалдааны 380, Хоол үйлдвэрлэлийн 156 нийт 600 орчим иргэн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс “Улаангом менежмент” зах нь зориулалтын бус ил задгай талбайд иргэд арвайн гурил, төрөл бүрийн жижиглэнгийн бараа худалдаалдаг. Авто зам, явган хүний зам нь цардаагүй, хөрсний бохирдол ихтэй.
- Ил задгай талбайд хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалдаг. Нян судлалын шинжилгээгээр ил задгай худалдаж байсан арвайн гурилны бүх дээжээс нянгийн бохирдол, Е.Сoli гэдэсний савханцар илэрсэн. Гарал үүсэл тодорхойгүй, баталгаагүй, ахуйн нөхцөлд үйлдвэрлэсэн, зориулалтын бус баглаа боодолтой, мэргэжлийн бус, ариун цэвэр эрүүл ахуйн горим мөрдөх нөхцөлгүй боломжгүй.
- Хүнсний
захын гадна талбайд ногоон байгууламж, авто машин, явган хүний замгүй.
Хог хаягдлын цэггүй, бохирын цооноггүйгээс ил задгай талбайд бохир ус асгах,
хог хаягдал ихтэй байгаа нь газрын хөрсийг бохирдуулдаг. Зориулалтын бус ажлын
байр бүхий хоолны газрууд нь эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн хоол хүнс үйлдвэрлэх
нөхцөл бүрдээгүй. Ундны ус, бохир хаягдлаа зөөвөрлөдөг, бие засах газаргүй
Хэлэлцүүлэгт оролцож иргэн, аж ахуйн нэгжийн саналыг хэлэлцсэнийн дүнд дараах
шийдэлд хүрэв.
- 1.
Хөгжлийн бодлогын хэлтэс хариуцан мэргэжлийн
байгууллагуудын оролцуулсан ажлын хэсэг гаргаж, шугам сүлжээнд холбогдох
трассыг 5-р сарын 11-ний дотор гаргаж өгөх.
- 2.
Шугамын холболтоо иргэн, аж ахуйн нэгжүүд Улаангом
менежмент компанийн тохижилтыг ажил эхлэхээс өмнө хийж дуусгах.
- 3.
Захад баригдах нийтийн бие засах газрыг шийдэх өгөх.
- 4.
Улаангом менежмент компани хогны асуудлыг шийдэх.
Хэлэлцүүлгийн үеэр гарсан өдөр бүр хог ачих гэрээт ажидчинтай болох асуудлыг
судаlж шийдвэрлэх.
- 5.
Улаангом менежмент компани тохижилтын ажил хийхдээ
мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөө авах, эрсдлийг тооцох.