Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Бүх нийтээр мод тарих”өдрийг Сүхбаатар дүүргийнхэн жил бүрийн хавар, намар зохион байгуулж хэвшээд байна.
Иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдүүлэх, дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сэлбэ голын эрэгт байрлах тоглоомын талбайд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Ажлын албаны ажилтчид, Засаг даргын Тамгын газрын албан хаагчид бургас, улиас, хайлаас зэрэг төрөл бүрийн 1000 мод тарьлаа.
Мөн хороод, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн сонгосон нийтийн эзэмшлийн гудамж, талбайд мод тариалах ажлыг эхлүүллээ.
Тухайлбал: Дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын ажлын алба Дамбадаржаалин хийдийн хашаанд, Дуурь бүжгийн эрдмийн театр, БНТУ-ын элчин сайдын яам хамтран Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэнд мод тарьлаа.
Энэ хаврын хувьд Сүхбаатар дүүргийн хэмжээнд нийтдээ 4000 орчим мод нэмэгдэж байгаа юм.