Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжил ба эрх зүйн орчны асуудлууд сэдэвт уулзалт хэлэлцүүлэг боллоо.

     “Нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжил ба эрх зүйн орчны асуудлууд” Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ээлжит чуулга уулзалтын үйл ажиллагаа Дархан-Уул аймагт боллоо. 

          Энэхүү чуулга уулзалтанд УИХ-ын Тамгын газар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Нийслэлийн ИТХурал болон Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймгийн ИТХ-ын хамт олон, “Нутгийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн багийн нийт 90 гаруй хүн оролцлоо. 

          Чуулганы үеэр Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ "Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох зарим асуудал" сэдвээр  Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн "Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын арга туршлага ба тулгамдсан асуудлууд",  Улсын Их Хурлын гишүүн, Монголын баг, сумдын үндэсний холбооны Ерөнхийлөгч Г.Батхүү "Баг, сумдын хөгжилд нутгийн өөрөө удирдах байгууллагын үүрэг, оролцоо" сэдвээр тус тус илтгэл тавьж, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн санал, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль", "Орон нутгийн сонгуулийн тухай хууль"-ийн төсөлд оруулах саналыг танилцууллаа. Мөн УИХ-ын гишүүн, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл, Хууль судлалын төвийн Судалгааны багийн зөвлөх Д.Ганзориг "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах үзэл баримтлал"-ыг танилцуулж, чуулганд оролцогчдоор хэлэлцүүлсэн байна. 

          Монгол улсад нутгийн удирдлагын тогтолцоо үүсч хөгжсөн 20 гаруй жилийн туулсан зам, хуримтлуулсан туршлагаас эргэн харахад тулгамдаж буй зарим асуудлууд байсаар байгааг илтгэгчид онцолсон байна. Тодруулбал: Хууль эрх зүйн хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Татварын багц хууль, Сонгуулийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах, эрх үүргийн давхардлыг арилгах зайлшгүй шаардлагатай байна гэж үзжээ. 

     Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ээлжит чуулга уулзалтын ерөнхий зохион байгуулагчаар Улсын Их Хурлын Төрийн Байгуулалтын Байнгын Хороо ажиллаж байгаа бол Хамтран зохион байгуулагчдаар УИХ-ын Тамгын Газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтарсан “Нутгийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төсөл, Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ажиллалаа.
Дэвшүүлсэн саналуудыг анхааралтай судлан дүгнэлт хийж, орон нутагт тулгарч буй бэрхшээлийг
 шийдвэрлэх, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх, орон нутаг бие даан хөгжих боломжийг бүрдүүлэн
төвлөрлийг сааруулах талаар тодорхой ажлуудыг цаг алдалгүй хийх шаардлагатай байгааг
хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 237
48 / 20%
12 / 5%
41 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%