Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БНСУ-ын Bucheon хоттой хамтын ажиллагаагаа сэргээнэ

2015-05-22

              Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Зоригтбаатар өнгөрөгч 4-р сарын сүүлээр БНСУ-д  ажиллах үеэрээ Төрийн байгууллагын гүйцэтгэх удирдлага төсөл хэрэгжиж байгаа Bucheon хотод зочилж, төсөл хэрхэн амжилттай хэрэгжиж, бодит үр дүнгээ өгч байгаатай танилцсан.
Тэрээр тус хотын аж үйлдвэрлэл, иргэдийн ахуй амьдрал, түүх соёлтой танилцан эдийн засгийн дэвшингүй хөгжилд орон нутгийн удирдлагууд, иргэдийн хичээнгүй зүтгэл хэчнээн чухал болох нь алхам тутамд илэрхий мэдрэгдэж байсан тухай ярьж байлаа. Иймээс энэхүү төслийг өөрийн аймагтаа хэрэгжүүлэх нь цаг үеэ олсон чухал асуудал хэмээн харж байгаагаа онцлон энэ тал дээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг хүсэж, БНСУ-ын Кёнги аймгийн Bucheon хотын дарга Ким Маn Soo-д албан бичиг илгээлээ.
Уг албан бичигт Монгол Улсын төлөөлөгчдийг найрсгаар хүлээн авч, Bucheon хоттой танилцуулсанд талархал илэрхийлэн, уг төслийг Дорнод аймагт хэрэгжүүлэхэд  дэмжлэг үзүүлэхийг хүслээ.  Мөн Дорнод аймаг Bucheon хоттой ахан дүүсийн найрсаг харилцаатай байсан түүхтэй. Иймд хоёр аймаг  хотын халуун дотно харилцаа, хамтын ажиллагааг дахин сэргээж, эдийн засаг, нийгэм, эрүүл мэнд, соёл боловсрол зэрэг бүхий л чиглэлээр хамтран,  туршлага солилцон ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%