Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Зангиагүй ярилцлага” болж байна

2015-05-26

           Аймгийн эдийн засгийг хөгжүүлэхэд боловсролын байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын Бодлогын хороодоос зохион байгуулж буй “Зангиагүй ярилцлага” аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын танхимд болж байна. Энэ удаагийн “Зангиагүй ярилцлага”-д Төсөв, эдийн засгийн бодлогын хороо, Байгаль орчин, газрын тос, уул уурхайн бодлогын хороо, Хүнс үйлдвэр, хөдөө аж ахуйн бодлогын хороо, Гадаад харилцаа, аялал жуулчлалын бодлогын хорооны гишүүд, Хөгжлийн бодлогын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Статистикийн хэлтэс, Дорнод дээд сургууль, Боловсрол соёлын газар, Дорнод Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн дарга, удирдлагууд оролцож байна. Аймгийн эдийн засгийн хөгжлийн нөөц болох мал, аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, банк санхүү, газрын тос, уул уурхайн  салбаруудыг хөгжүүлэхэд боловсролын байгууллагын үүрэг, оролцоо ямар байх вэ? Мөн мэргэжилтэй ажилчин, боловсон хүчний нөөц хэр байна, эрэлтэд суурилж мэргэжил, боловсрол эзэмшүүлэх асуудал зэргийг хөндөн ярилцаж байна. 15:00 цагт эхэлсэн“Зангиагүй ярилцлага” 19:00 цагт өндөрлөх юм.
Аймгийн эдийн засгийг хөгжүүлэхэд байгаа нөөц боломжоо эргэлтэд оруулах удирдлага зохион байгуулалт, санхүү, боловсон хүчний нөөц, томоохон болон жижиг дунд үйлдвэр дутмаг байна. Энэ бүхнийг хэрхэн шийдвэрлэх тухайд “Зангиагүй” ярилцах үүднээс энэхүү цуврал уулзалтыг зохион байгуулж байгаа аж.


УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%