Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Увс нуурын дэргэдэх "Аялал жуулчлалын гэр бааз"-ын менежментийн гэрээгээр хувьчлах гэрээ байгуулагдав.

2015-06-08

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 4-р сарын 15-ны өдрийн А/52 тоот тогтоолоор Увс нуурын дэргэдэх “Аялал жуулчлалын гэр бааз”-ыг менежментийн үр дүнг харгалзан хувьчлах шийдвэр гарч уралдаант шалгаруулалтыг зохион байгуулахаар аймгийн ЗДТГ-ийн Хөгжлийн  бодлогын хэлтсийн даргаар ахлуулсан тендер шалгаруулах комисс байгуулан хувьчлалын үйл ажиллагааг журмын дагуу 2 үе шаттайгаар зохион байгууллаа.

Уралдаант шалгаруулалтад оролцохоор 2 компани өрсөлдсөн ба 48,595.000 төгрөгийн дэнчинг урьдчилан байршуулан, тендерийн материал ирүүлснээс тендерийн комиссын үнэлгээгээр Улаанбаатар хотын Ч.Дүгэр захиралтай “Морьтны Өргөө” ХХК тендерт шалгаран гэрээ байгуулах зөвлөмжийг Аймгийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГазарт ирүүлсэний дагуу аймгийн ИТХ-ийн нарийн бичгийн дарга Х.Төртогтох, аймгийн ЗДТГ-ийн дарга Г.Болор-Эрдэнэ, Морьтны өргөө ХХК-ны захирал Ч.Дүгэр нар гурван талт гэрээ байгуулав. Гэрээнд зааснаар Увс нуурын дэргэдэх “Аялал жуулчлалын гэр баазын хөрөнгийн үнэлгээ 323,966.200 төгрөг ба гэрээний хугацаа 3 жил юм.

Гэрээний хавсралтад заасан бизнес төлөвлөгөөгөөр менежментийг хэрэгжүүлэгч байгууллага гэрээний хугацаанд 350,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж орчин үеийн аялал жуулчлалын үйлчилгээний стандарт шаардлагыг хангасан үйлчилгээг бий болгох зорилт тавьсан ба 06-р сарын 20-оос үйл ажиллагаагаа эхлэхээр төлөвлөж байна


ИТХ-ийн ажлын алба

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 207
42 / 20%
10 / 5%
38 / 18%
17 / 8%
9 / 4%
4 / 2%
4 / 2%
27 / 13%
12 / 6%
5 / 2%
39 / 19%