Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хүн ам, орон сууцны 2015 оны тооллого хийгдэж байна

2015-06-19

Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллого 2015 оны 5-р сарын 1-ээс 2015 оны 12 дугаар сарын 31-ний хооронд үргэлжлэх бөгөөд энэхүү ажлыг зохион байгуулах аймгийн комисс байгуулагдан анхны хурлаа хийлээ.
Уг тооллого нь таван жилд нэг удаа зохион байгуулагдах ба хүн ам өрхийн бүртгэлийн нэгдсэн санг холбогдох бусад сангуудтай уялдуулсны үндсэн дээр бүртгэлд суурилсан зохион байгуулалттай байх ажээ.

Өөрөөр хэлбэл энэ тооллогоор хүн ам өрхийн мэдээллийн сангийн өрх, хүн амын үзүүлэлтийг санд бүрэн шивж оруулсны үндсэн дээр тооллогын дүнг сангаас программаар гаргаж авах юм.
Шилжилт хөдөлгөөн, засаг захиргааны нэгжийн өөрчлөлт, цахим санд бүртгэлгүй иргэдийг дээрх хугацаанд бүрэн бүртгэх ажлыг комиссын гишүүдээр ахлуулсан багийн дарга нар болон /шаардлагатай тохиолдолд / гэрээт ажилтан нар гүйцэтгэх аж.
Архангай аймгийн хүн ам, орон сууцны завсрын тооллогын комиссын даргаар Засаг дарга Д.Бат-Эрдэнэ гишүүдэд аймгийн хэлтэс агентлагийн дарга нар багтаж байгаа бөгөөд зургаадугаар сараас эхлэн өөрийн хариуцсан сумын тооллогын үйл ажиллагааны бэлтгэлийг хангаж, үр дүнтэй ажиллахад анхаарах юм.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%