Төрийн албан хаагчид цусаа бэлэглэв
Манай улс Дэлхийн цусны донорын өдрийг 11 дэх жилдээ зохион байгуулж, энэ өдрөөр алтан амыг аврагч ачтан донорууддаа хүндэтгэл үзүүлэн талархал илэрхийлэх, донорын ариун үйлсийг сурталчлах, донорын тоог нэмэгдүүлэх, доноруудыг алдаршуулах, урамшуулдаг уламжлалтай.Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгээс зургаадугаар сарын 15-нд Донорын өдрийг зохион байгуулсан бол аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнийн санаачилгаар энэ өдөр / 2015.06.18 / аймгийн ИТХ, ЗДТГ-ын албан хаагчид донорын эгнээнд элсэн цусаа бэлэглэж байна.
Цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэснээр хүний амь насыг аврах мэс ажилбаруудыг амжилттай хийж, төрөхийн хүндрэл, эх, хүүхдийн эрүүл мэнд, амь насыг аварч, аюулт өвчнөөр шаналан буй хүмүүсийн амьдрах хугацааг уртасгадгаараа буянтай үйл юм.
УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?
санал өгсөн: 243