Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Цогцолбор 1-р сургуулийн үндсэн хөрөнгийн тооллого явуулах комиссын ажлын тайлан

2015-06-30

Цогцолбор 1-р сургуулийн үндсэн хөрөнгийн

тооллого явуулах комиссын ажлын тайлан

 

2014 оны 03 сарын 09

Байгууллага: Цогцолбор 1-р сургууль

           

Аймгийн ИТХ-ын Ажлын албаны даргын 2015 оны 05 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсэг аймгийн ИТХ-ын Ажлын албаны 2015 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу цогцолбор 1-р сургуулийн өмчийн хөрөнгийн  ашиглалт, хадгалалт, хамгаалалт, хөрөнгийн данс бүртгэлд тусгасан байдалд хяналт шинжилгээ хийж хууль тогтоомжийн хэрэгжилтийн биелэлтэд үнэлэлт өгөх, хөрөнгийн тооллого хийх, өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах ажлыг 2015 оны 03-р сарын 02-ны өдрөөс 03-р сарын 06-ныг хүртэл зохион байгуулж ажиллаа.

·     Байгууллагын 2014 оны жилийн эцсийн өмч хөрөнгийн тайлан

·     Ашиглаж байгаа техник хэрэгсэл тавилга эд хогшлын хөрөнгийг үзэж танилцаж багш ажилчдын эд хөрөнгийн өмчийн картыг үзэж шалгах

·     Барилга тээврийн хэрэгслийн хувийн хэргийн үзэж танилцаж зөвлөмж өгөх

·     Өмч хамгаалах байнгын зөвлөмжийн үйл ажиллагаа үр дүнг үзэж танилцах

·     2015 онд шийдвэрлүүлэх хөрөнгийн жагсаалт, шийдвэрлэх хөрөнгийг үзэж танилцах

·     Хандив, тусламж, Төсөл хөтөлбөрийн шугамаар хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг өмчийн бүртгэлд тусгагдсан байдлыг үзэж танилцах ажлыг зохион байгуулж ажиллаа.

Ажлын хэсгийн дүгнэлт:

 Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн журмын хэрэгжилтийг хангах талаар 2014 оны 9 сарын 12-ны А/12 тушаалаар баталсан өмч хамгаалах зөвлөлийг байгуулсан шийдвэртэй. Өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагаа байнга ажилладаг.

Үндсэн хөрөнгө данснаас хасах санал гаргахдаа өмч хамгаалах байнгын зөвлөлөөр хэлэлцэн, аймгийн ИТХ-ын ажлын албаны 2014 оны 19-р тушаалаар баталсан “Үндсэн хөрөнгө данснаас хасах тухай санал” гаргах маягтын дагуу гаргах. Тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг тодорхой бичих.

Өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах эд хариуцагч нарын хариуцлагыг өндөржүүлж, эвдэрч гэмтсэн тоног төхөөрөмжийн шалтгаан нөхцөлийг тогтоож, буруутай этгээдэд хариуцлага тооцдог байх.

Барилгын хувийн хэргийн хөтлөлт хангалтгүй 520 хүүхдийн хичээлийн 2-р байрны хувийн хэргийг хөтөлсөн, бусад барилгуудад хувийн хэрэг хангалтгүй байна.

Тээврийн хэрэгслийн хувийн хэрэг хөтлөөгүй байна.

Бараа материалын зориулалтаар авсан хөрөнгийг үндсэн хөрөнгөнд бүртгэсэн байна. Уг материалуудыг үндсэн хөрөнгийн данснаас бараа материалын дансанд салгаж бүртгэх.

Агуулахын эмх цэгцийг сайжруулж хөрөнгө, материалыг төрөлжүүлэн хураах, ашиглагдахаар нөөцөд хадгалж байгаа болон актлан данснаас хасах хөрөнгө тус бүрийг нэр төрлөөр ангилан төрөлжүүлэх.

 

 

Ажлын хэсэг:                             Б.Баяртсайхан: /Аймгийн ИТХ-ын ажлын албаны  Эдийн засаг, өмчийн харилцаа эрхэлсэн ахлах мэргэжилтэн /

                                                                       Р.Соёлмаа: / ИТХ-ын мэргэжилтэн /

                                                                       П.Пүрэвдорж: / Цогцолбор 1-р сургуулийн Ажахуйн дарга /

                                                                       Б.Ариунтуяа: /Цогцолбор 1-р сургуулийн ня-бо/

                                                                       Б.Оюун: /Цогцолбор 1-р сургуулийн нярав/

 

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 207
42 / 20%
10 / 5%
38 / 18%
17 / 8%
9 / 4%
4 / 2%
4 / 2%
27 / 13%
12 / 6%
5 / 2%
39 / 19%