Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Цогцолбор 2-р сургууль, Цогцолбор цэцэрлэгийн үндсэн хөрөнгийн Тооллого явуулах комиссын ажлын тайлан

2015-06-30

Цогцолбор 2-р сургууль, Цогцолбор цэцэрлэгийн үндсэн хөрөнгийн

Тооллого явуулах комиссын ажлын тайлан

 

2014 оны 03 сарын20

Байгууллага: Цогцолбор 2-р сургууль, Цогцолбор цэцэрлэг

Ажлын хэсэг:Б.Баяртсайхан: /Аймгийн ИТХ-ын ажлын албаны Эдийн засаг,   өмчийн харилцаа эрхэлсэн ахлах мэргэжилтэн /

 Р.Соёлмаа: / ИТХ-ын мэргэжилтэн /

 Л. Нарантуяа: / Цогцолбор 2-р сургуулийн ня-бо /

 Н. Батжаргал: / Цогцолбор 2-р сургуулийн нярав/

                 Д. Даваажав: / Цогцолбор цэцэрлэгийн нярав /

 

Аймгийн ИТХ-ын Ажлын албаны даргын 2015 оны 06 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсэг аймгийн ИТХ-ын Ажлын албаны 2015 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу цогцолбор 2-р сургуулийн өмчийн хөрөнгийн  ашиглалт, хадгалалт, хамгаалалт, хөрөнгийн данс бүртгэлд тусгасан байдалд хяналт шинжилгээ хийж хууль тогтоомжийн хэрэгжилтийн биелэлтэд үнэлэлт өгөх, хөрөнгийн тооллого хийх, өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах ажлыг 2015 оны 03-р сарын 06-ны өдрөөс 03-р сарын 17-ныг хүртэл зохион байгуулж ажиллаа.

·     Байгууллагын 2014 оны жилийн эцсийн өмч хөрөнгийн тайлан

·     Ашиглаж байгаа техник хэрэгсэл тавилга эд хогшлын хөрөнгийг үзэж танилцаж багш ажилчдын эд хөрөнгийн өмчийн картыг үзэж шалгах

·     Барилга тээврийн хэрэгслийн хувийн хэргийн үзэж танилцаж зөвлөмж өгөх

·     Өмч хамгаалах байнгын зөвлөмжийн үйл ажиллагаа үр дүнг үзэж танилцах

·     2015 онд шийдвэрлүүлэх хөрөнгийн жагсаалт, шийдвэрлэх хөрөнгийг үзэж танилцах

·     Хандив, тусламж, Төсөл хөтөлбөрийн шугамаар хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг өмчийн бүртгэлд тусгагдсан байдлыг үзэж танилцах ажлыг зохион байгуулж ажиллаа.

 

 

Ажлын хэсгийн дүгнэлт:

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 7 сарын 3-ны өдөр баталсан Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн журмыг цогцолбор сургууль болон цэцэрлэг мөрдөж ажилдаггүй өмч хамгаалах зөвлөл байгуулаагүй Сургуулийн захиралын тушаалаар дотоод хяналтын ажлын хэсэг байгуулан өмч хөрөнгөнд хяналт тавьж ажиллаж байна.

Барилга байгууламжийн дансанд барилгын урсгал болон их засварыг ажлыг барилгын объект болгон тусгасан байна.  

Аймгийн ИТХ-ээр шийдвэр гаргуулахгүйгээр барилга байгууламжийн дансанд бүртгэлтэй объектийг  буулгасан байна. Засвараас гарсан хөрөнгийг шийдвэр гаргахгүйгээр биет байдлыг өөрчилсөн байна.

Сургууль, цэцэрлэгүүдийн барилга байгууламжийн дансанд бүртгэлтэй ашиглагдаж байгаа барилгуудад хувийн хэрэг хөтлөөгүй байна.

Бараа материалын дансанд үндсэн хөрөнгө бүртгэсэн, үндсэн хөрөнгийн дансанд бараа материалыг сольж бүртгэж байна.

Эвдэрч гэмтсэн тоног төхөөрөмжийн шалтгаан нөхцөлийг тогтоож, буруутай этгээдэд хариуцлага тооцдог байх.

Цэцэрлэг, бага сургуульд ашиглалтын шаардлага хангахгүй актлах данс бүртгэлээс хасуулах хөрөнгө байгаа боловч тооллогын комиссын дүгнэлт гараагүй байгаа нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон хөрөнгө үрэгдэхэд хүрч  байна.

Үндсэн хөрөнгө данснаас хасах санал гаргахдаа өмч хамгаалах байнгын зөвлөлөөр хэлэлцэн,  Аймгийн ИТХ-ын Ажлын албаны 2014 оны 19 дугаар тушаалаар баталсан “Үндсэн хөрөнгө данснаас хасах тухай санал” гаргах маягтын дагуу гаргах, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг тодорхой  бичих,

Өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулж эд хариуцагч нарын хариуцлагыг өндөржүүлж, эвдэрч гэмтсэн эд хогшил, тоног төхөөрөмжийн шалтгаан нөхцөлийг тогтоож, буруутай этгээдэд хариуцлага тооцдог байх.

Агуулахын эмх цэгцийг сайжруулж хөрөнгө, материалыг төрөлжүүлэн хураах, ашиглагдахаар нөөцөд хадгалж байгаа болон актлан данснаас хасах хөрөнгө тус бүрийг нэр төрлөөр ангилан төрөлжүүлэх.

 

 

Эд хариуцагчийн картын хөтлөлт сайн нэмэгдсэн хасагдсан хөрөнгийг тухай бүр бүртгэж тооллогын баримтыг архивын нэгж болгосон байсан.

 

 

 

 

 

Ажлынхэсэг:                                  Б.Баяртсайхан: /Аймгийн ИТХ-ын ажлын албаны  Эдийн засаг,  өмчийн харилцаа эрхэлсэн ахлах мэргэжилтэн /

                                                                      Р.Соёлмаа: / ИТХ-ын мэргэжилтэн /

                                      Л. Нарантуяа: / Цогцолбор 2-р сургуулийн ня-бо /

                                      Н. Батжаргал: / Цогцолбор 2-р сургуулийн нярав /

                                                      Д. Даваажав: / Цогцолбор цэцэрлэгийн нярав /

 

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 207
42 / 20%
10 / 5%
38 / 18%
17 / 8%
9 / 4%
4 / 2%
4 / 2%
27 / 13%
12 / 6%
5 / 2%
39 / 19%