Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Чандмань-Эрдэм ахлах сургуулийн үндсэн хөрөнгийн Тооллого явуулах комиссын ажлын тайлан

2015-06-30

Чандмань-Эрдэм ахлах сургуулийн үндсэн хөрөнгийн

Тооллого явуулах комиссын ажлын тайлан

 

2015 оны 05 сарын 04

Аймгийн ИТХ-ын Ажлын албаны даргын 2015 оны 15 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсэг аймгийн ИТХ-ын Ажлын албаны 2015 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Чандмань-Эрдэм ахлах сургуулийн өмч хөрөнгийн  ашиглалт, хадгалалт, хамгаалалт, хөрөнгийн данс бүртгэлд тусгасан байдалд хяналт шинжилгээ хийж хууль тогтоомжийн хэрэгжилтийн биелэлтэд үнэлэлт өгөх, хөрөнгийн тооллого хийх, өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах ажлыг 2015 оны 04-р сарын 27-ны өдрөөс 04-р сарын 29-нийг хүртэл зохион байгуулж ажиллаа.

•   Байгууллагын 2014 оны жилийн эцсийн өмч хөрөнгийн тайлан

•   Ашиглаж байгаа техник хэрэгсэл, тавилга эд хогшил, үл хөдлөх хөрөнгийг үзэж танилцаж багш ажилчдын эд хөрөнгийн өмчийн картыг үзэж шалгах

•   Барилга тээврийн хэрэгслийн хувийн хэргийн үзэж танилцаж зөвлөмж өгөх

•   Өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагаа үр дүнг үзэж танилцах

•   2015 онд шийдвэрлүүлэх хөрөнгийн жагсаалт, шийдвэрлэх хөрөнгийг үзэж танилцах

•   Хандив, тусламж, Төсөл хөтөлбөрийн шугамаар хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг өмчийн бүртгэлд тусгагдсан байдлыг үзэж танилцах ажлыг зохион байгуулж ажиллаа.

 

Ажлын хэсгийн дүгнэлт:

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 7 сарын 3-ны өдөр баталсан Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн журмыг мөрдөж ажилдаггүй, өмч хамгаалах зөвлөл байгуулаагүй.

Аймгийн ИТХ-ээр шийдвэр гаргуулахгүйгээр барилга байгууламжийн дансанд бүртгэлтэй сургуулийн гадна  талбайн төмөр сад хашааг буулгаж, модон хашаа барьсан. Буулгасан төмөр хашаагаар гал командын сараалж барих, цонхны хамгаалалт хийх зэрэгт ашигласан. Шинээр барьсан модон сад, гал командын сараалжийг бүртгэлд тусгаагүй байна.

Барилга байгууламжийн хувийн хэрэг нээсэн боловч хөтлөлт хангалтгүй байна.

          Ашиглалтын шаардлага хангахгүй актлах данс бүртгэлээс хасуулах хөрөнгө байгаа боловч хууль журмын дагуу холбогдох материал бүрдүүлэн холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэхгүй байгаа нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон хөрөнгө үрэгдэхэд хүрч байна.

Эд хариуцагчийн картын хөтлөлт хангалтгүй, эд хариуцагчийн ашиглаж байгаа эд хөрөнгө нь хэдэн онд ашиглалтанд орсон, хэдэн төгрөгний өртөгтэй зэрэг нь тодорхой бус зөвхөн хөрөнгийн нэр тоо ширхэг бичигдсэн байна.

Сургуулийн 50 жилийн ойн хүрээнд хандиваар бий болсон хөрөнгийг 2014 оны хөрөнгийн тайланд бүрэн тусгасан байна.

Үндсэн хөрөнгө данснаас хасах санал гаргахдаа өмч хамгаалах байнгын зөвлөлөөр хэлэлцэн,  Аймгийн ИТХ-ын Ажлын албаны 2014 оны 19 дугаар тушаалаар баталсан “Үндсэн хөрөнгө данснаас хасах тухай санал” гаргах маягтын дагуу гаргах, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг тодорхой бичих,

Өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулж эд хариуцагч нарын хариуцлагыг өндөржүүлж, эвдэрч гэмтсэн эд хогшил, тоног төхөөрөмжийн шалтгаан нөхцөлийг тогтоож, буруутай этгээдэд хариуцлага тооцдог байх.

Агуулахын эмх цэгцийг сайжруулж хөрөнгө, материалыг төрөлжүүлэн хураах, ашиглагдахаар нөөцөд хадгалж байгаа болон актлан данснаас хасах хөрөнгө тус бүрийг нэр төрлөөр ангилан төрөлжүүлэх.

 

 

 

 

Ажлын хэсэг:                         Г.Тунгалаг: /ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн /

   Р.Соёлмаа: / ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн /

   Б.Түвшинтөгс: / Чандмань-Эрдэм ахлах сургуулийн ня-бо /

   Ү. Сүхбаатар: / Чандмань-Эрдэм ахлах сургуулийн нярав/

Б.Дэлгэрхишиг: /Чандмань-Эрдэм ахлах сургуулийн нийгмийн ажилтан/

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 207
42 / 20%
10 / 5%
38 / 18%
17 / 8%
9 / 4%
4 / 2%
4 / 2%
27 / 13%
12 / 6%
5 / 2%
39 / 19%