Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БНСУ-ын Инчон хотын Жүн дүүргийн төлөөлөгчид зочилж байна.

2015-07-21

     Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ган-Эрдэнийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчон хотын Жүн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Им ГуанМан тэргүүтэй албаны 11 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Сүхбаатар дүүргээр зочиллоо. 
     Жүн дүүргийн төлөөлөгчдийг дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, ИТХ-ын тэргүүлэгч Э.Ганбат, Р.Энхдэлгэр, И.Лхагвацэрэн, төлөөлөгч Ш.Батдорж, төлөөлөгч, Засаг даргын орлогч Л.Нармандах, ИТХ-ын Ажлын албаны даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Осорваань болон бусад албаны хүмүүс хүлээн авч уулзалт хийлээ.
Дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ айлчлан ирсэн зочид төлөөлөгчдөд хандан найрсаг сайхан Улаанбаатар хотын минь хойморь, төв, зүрх нь дүүрэг болсон Сүхбаатар дүүрэгт хүрэлцэн ирсэнд хувиасаа болон дүүргийнхээ нийт төлөөлөгчид, удирдлагуудынхаа зүгээс талархаж буйгаа илэрхийлсэн юм. 
     Мөн ИТХ-ын тэргүүлэгч Э.Ганбат, Р.Энхдэлгэр болон ЗДТГ-ын Захиргаа хуулийн хэлтсийн дарга Б.Ганбаатар нар Жүн дүүргийн төлөөлөгчдөд дүүргийн Нэг цонхны үйлчилгээ болон бусад хэлтэс албадуудыг танилцуулсан юм.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 239
50 / 21%
12 / 5%
41 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%