Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2015-2016 оны хичээлийн шинэ жил эхэллээ

2015-09-01

Өнөөдөр Ерөнхий Боловсролын Сургууль, цэцэрлэгийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлт болж байгаатай холбогдуулан дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ 45 дугаар дунд сургууль, Монгол-Оросын хамтарсан сургууль, 160, 68 дугаар цэцэрлэгүүдийн нээлтэд тус тус оролцлоо.

Тэрээр сургууль, цэцэрлэгүүдийн нээлтэд оролцохдоо хэлсэн үгэндээ:

“Шинэ хичээлийн жилд сурагч бүрийг сурах арга барил, амьдрах ухаан, шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар, бие даан бүтээлчээр сурах чадвар эзэмших, үндэсний хэл, түүх, соёлоо дээдлэн хөгжүүлэх, ардчилсан, хүмүүнлэг үзэлтэй иргэн болж төлөвших боломж олгох зорилгоор “Сургуулийн өмнөх болон суурь боловсролын сургалтын цөм” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгааг онцолж байсан юм.   

     Энэ хичээлийн шинэ жилд дүүргийн ерөнхий боловсролын сургуульд шинээр элсэх 6 настай 2792 хүүхэд бүртгэгдсэн байна.

     Мөн ерөнхий боловсролын 50 сургуульд 32426 суралцагч, 71 цэцэрлэгт 10864 хүүхэд сурч хүмүүжин боловсорч, 3907 багш сурган хүмүүжүүлэгч, ажилтнууд ажиллах юм.

2015-2016 оны хичээлийн жилд Улсын төсвийн хөрөнгөөр 1 сургууль, 4 цэцэрлэгийн барилгын их засварт 186,5 сая төгрөг, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 1 сургууль, 2 цэцэрлэгийн барилгын их засварт 320 сая төгрөг, орон нутгийн төсвийн 1 тэрбум 177,1 сая төгрөгийн хөрөнгөөр сургууль цэцэрлэгүүдэд сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, зөөлөн эдлэл худалдан авахад зориулан хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, суралцах орчин нөхцөлийг нь сайжруулах ажлууд дүүргийн боловсролын салбарт хийгдэж байна.

 

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 239
50 / 21%
12 / 5%
41 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%