Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо нь Сүхбаатарын районы Орон сууц гудамжны 36 дугаар хороо нэртэйгээр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1965 оны 04 дүгээр сарын 14-ний 79 дүгээр зарлигаар байгуулагдаж байсан байна. Улмаар Монгол Улсын УИХ-ын 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо болон нэр нь өөрчлөгдсөн байна.