Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын дарга сумдад ажиллаж байна

2015-09-18

     Аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах талаар сумдад ажиллаж байна. Өнөөдөр Дархан сумын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж, 2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах талд анхаарч ажиллах хэд хэдэн үүрэг даалгаварыг өглөө. Мөн энэ амралтын өдрөөс эхлэн Багийн Иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулж, ирэх жилд ОНХС-аар хийгдэх хөрөнгө оруулалтын ажилд санал авах хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллахыг Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаад үүрэг болгов.
     Хөдөө аж ахуй болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаар Засгийн газрын хоёр тогтоол батлан гаргасантай холбогдуулан тогтоолуудыг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт сайтар зохион байгуулж, сумын ИТХ-ын хурлаар хэлэлцэж гүйцэтгэх ажлыг нарийвчлан боловсруулж, эзэнжүүлэх арга хэмжээ авахыг аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн уулзалтын үеэр онцлон хэллээ. Түүнчлэн улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа их болон урсгал засвар бусад бүтээн байгуулалтын ажлын явцад тавих хяналтыг сайжруулж, батлагдсан төсөвт өртөгт багтаан гүйцэтгүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн юм.
    Аймаг, сумын төвийн халаалтын зуух, шугам сүлжээний засвар, үйлчилгээ, нүүрс татан авалтыг графикт хугацаанд нь гүйцэтгүүлж, ирэх өвөл, хавар хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх ажлыг аймаг, сумын Засаг дарга нарт хариуцуулж ажиллахыг үүрэг болгосон юм. Аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн ирэх 7 хоногоос Хонгор, Орхон, Шарын гол сумдад  ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах юм байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%