Монголын Хүүхдийн Спортын V дугаар их наадам амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Их наадамд Сүхбаатар дүүргийн баг, тамирчид 21-н аймаг, 8-н дүүргийн 29-н баг, тамирчидтай өрсөлдөн нийлбэр дүнгээр 17-н алт, 15-н мөнгө, 23-н хүрэл нийт 55-н медаль хүртсэн амжилттайгаар дэд байрт шалгарлаа.
Мөн шилдэг зохион байгуулах хороогоор шалгарлаа.
Тэмцээнд амжиллтай оролцсон нийт баг тамирчид, дасгалжуулагч нартаа баяр хүргэе.