Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ХОРООДЫН САЛБАР ЗӨВЛӨЛ, ХЭВ ЖУРМЫН УРАМШИЛТАЙ ЭРГҮҮЛ, ЖИЖҮҮРҮҮДИЙН АЖЛЫГ ДҮГНЭВ

2015-09-21

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2015 оны ээлжит хуралдаан 2015 оны есдүгээр сарын 21-ны өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өрөөнд боллоо.
Хуралдаанд Зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгч, зөвлөлийн гишүүн Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга, зөвлөлийн гишүүн Ж.Эрдэнэбат, дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны 1 дүгээр шүүхийн зохион байгуулагч, зөвлөлийн гишүүн И.Цэвэгмид, Эрүүл мэндийн төвийн дарга, зөвлөлийн гишүүн Ц.Лхагва, Замын цагдаагийн тасгийн дарга, зөвлөлийн гишүүн Д.Сүхбат, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга зөвлөлийн гишүүн П.Батбаатар, Онцгой байдлын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Я.Жаргалсайхан, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн О.Болд, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журмын тасгийн дарга Л.Амгаланбаатар, зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа, Засаг даргын Тамгын газрын Эрх зүйн сургалт, тогтоол шийдвэрийн биелэлт, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөлийн гишүүн Л.Ариунзаяа  нар оролцов.

Хуралдаанаар “Иргэдэд үйлчилэх нөхцөл бололцоог хангаж ажиллахад шаардагдах зардал гаргуулах тухай” Замын цагдаагийн тасгийн дарга Б.Сүхбат, Гэмт  хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийн зардал гаргуулах тухай, “Хороодын салбар зөвлөл, Хэв журмын урамшилтай эргүүл, жижүүрүүдийн ажлыг дүгнэж, 9 дүгээр сарын урамшуулал олгох тухай”, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга П.Батбаатар, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журмын тасгийн дарга Л.Амгаланбаатар,  “Өрхийн бэлэн байдал”, “Сурталчилгааны материал хэвлүүлэх зардлыг гаргуулах тухай” Онцгой байдлын хэлтсийн дарга Я.Жаргалсайхан, “Архи тамхигүй ирээдүй аян зохион байгуулах тухай” Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журмын тасгийн дарга Л.Амгаланбаатар, “Хууль тогтоомж сурталчилах нэгдсэн арга хэмжээ” зохион байгуулсан тухай , “Алсын харагч” эргүүлийн постын явцын мэдээллийг Зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа тус тус танилцууллаа.
2015 оны есдүгээр сарын 11-ны өдөр зохион байгуулагдсан  Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээний хүрээнд Тусгаар тогтнолын талбайд  Цагдаагийн 1,2 дугаар хэлтсээс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр   сурталчилгааны материал, санамж, сэрэмжлүүлэг, гарын авлага зэрэг тараах материал иргэдэд тараасан байна.

Мөн үеэр  гэмт хэрэг, захиргааны зөрчлийн холбогдолтой 35 санал хүсэлтийг хүлээн авч тухай бүрд нь мэргэжил  арга зүйн зөвлөмжүүдийг өгч, Бүртгэлийн хэлтсээс ТҮЦ машинаар 209 иргэн, 1 цонхны үйлчилгээгээр 22 иргэн бүгд 231 иргэний цахим үнэмлэх захиалсныг яаралтай баталгаажуулан өдөрт нь  хэвлүүлсэн бөгөөд үүнээс 178 ш цахим үнэмлэхийг мөн өдрийн орой 18 цагт Тусгаар тогтнолын талбайд эзэнд нь олгох ажлыг амжилттай  зохион байгуулжээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 239
50 / 21%
12 / 5%
41 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%