Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ухаалаг гар утас ашиглахыг хориглох эсэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдав

2015-09-22

2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр.

Сумын ИТХ-аас санаачлан “Сумын Ерөнхий боловсролын сургууль дээр ухаалаг гар утас ашиглахыг хориглох эсэх ” сэдэвт хэлэлцүүлэгийг ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгийн зорилго: ЕБС-ын сурагчид хичээлийн цагаар гар утас ашиглан интернэтэд /facebook, twitter г.м/ орох, хөгжим сонсох, тоглоом тоглох зэргээр хичээлийн цагийг үр дүнгүй өнгөрөөх цаашлаад хичээл сурлага болон эрүүл мэндэд хортой нөлөөлөл үзүүлэх, зам тээвэрийн осол, цахим халдлага  зэргээс сэргийлэх явдал юм.
 ЕБС-ын сурагчдын дунд хийсэн судалгаагаар 2-3 дугаар ангийн 5 хүүхэд, 5-9 дүгээр ангийн 135 хүүхдээс 45 хүүхэд ухаалаг гар утас ашигладаг гэсэн байна.

Хэлэлцүүлэгт ИТХ-ын Төлөөлөгч, ЕБСургуулийн 8-9 дүгээр ангийн сурагчид, ангийн багш нар мөн эцэг эхийн төлөөлөлийг хамарсан 30 хүн оролцож өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийллээ. ИТХ-ын ажлын албанаас ухаалаг гар утасны хэрэгцээ шаардлага, хүүхдэд үзүүлэх хор хөнөөл зэрэг сэдвэээр дэлгэрэнгүй танилцуулга бэлтгэн хүргэлээ.

Хэлэлцүүлэгт ороцогчид Ухаалаг гар утсыг ЕБСургууль дээр хичээлийн цагаар хэрэглэхгүй байх тал дээр 100 хувийн саналтай байгаагаа илэрхийлэн саналаа ИТХуралд хүргүүллээ. Энэхүү санал санаачлагыг үндэслэн Сумын ЕБСургууль дээр ухаалаг гар утсыг хориглох талаар ИТХ-аас Тогтоол гарган мөрдөж ажиллахаар боллоо. Хэлэлцүүлэгээс гарсан санаачлагыг хүүхдүүд ангийн хамт олондоо болон сургуулийн нийт багш, сурагчид эцэг эхчүүддээ сурталчлах ажлуудыг зохион байгуулж ажиллахаар шийдвэрлэв.




УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%