Увс аймгийн Түргэн сумын уугуул Засгууд овгийн Намсын Хатуу нь Аймгийн Төр захиргааны байгууллагад насаараа ажилласан төр захиргааны байгуулагын ахмад ажилтан байсан бөгөөд Сагил сумын харъяат С.Агиймаатай гэр бүл болж 12 хүүхэд төржүүлж өсгөсөн бөгөөд түүний хүү Хатуугийн Батсүх нь 1949 онд Увс аймгийн Cагил суманд энэ айлын 12 хүүхдийн ахмад хүү болон төрсөн.
1959 онд Сагил сумын бага сургуульд орж 1961 онд 4-р анги, 1961-1964 онд Улаангом хотын 10 жилийн сургуулийн 7-р анги төгсөөд Улаанбаатар хотын Барилгын техникумд элсэн суралцаад 1968 онд барилгын материалын техникч мэрэгжлээр, 1974-1979 онд Улаанбаатар хотын ХААДС–ыг Ойн инженер-эдийн засагч мэргэжлээр, 1989-1992 онд Улсын бага хурлын дэргэдэх Төр Нийгэм Судлалын Академыг улс төр судлаач мэргэжлээр тус тус төгссөн.
Х.Батсүх нь 1969-1974 онд Увс аймгийн АДХГЗ-нд барилгын мэргэжилтэн, 1979-1988 Увс аймгийн мод боловсруулах үйлдвэрийн дарга, 1988-1990 онд Увс аймгийн МАХН-ын Хороонд үйлдвэр-барилга хариуцсан зааварлагч, 1990-1992 онд аймгийн БОХГ-т ойн мэргэжилтэн, Ойн Улсын байцаагчаар тус тус ажиллаж байгаад анхдугаар ардчилсан үндсэн хууль батлагдаж шинээр орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага байгуулагдах үед буюу 1992 онд Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар Увс аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар сонгогдож 2001 он хүртэл ажиллаж Шинэ үндсэн хуулийн дагуу өөрөө удирдах ёсны байгууллага, нутгийн захиргааг шинээр байгуулж бэхжүүлэх талаар зохион байгуулалтын асар их ажил хийж онол болон практикийн олон арга хэмжээ авч явуулсан туршлагтай мэргэжсэн төрийн захиргааны ахмад ажилтан юм.
Х.Батсүх нь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн ларгаар ажиллаж байхдаа Аймгийн Цагаатгалын комиссын дарга, нарийн бичгийн дарга,Шашны асуудал эрхэлсэн комиссын дарга зэрэг сонгуульт ажлуудыг эрхэлж байсан байна.
Цагаатгалын коиссын даргаар болон нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа 1930-1940 өөд онд хэлмэгдсэн 1100 гаруй хүний материалыг судлан Улсын Дээд шүүхийн шийдвэр гаргуулах буюу шийдвэрийгн дагуу цагаатгалын үнэмлэх гаргуулж, 500 гаруй хэлмэгдэгсдийн үр хүүхэд ач зээ нарт 460 гаруй сая төгрөгийн мөнгөн тэтгэмж олгуулсан байна
Х.Батсүх нь 2002- 2007 онд Азийн Хөгжлийн банкны “ХААН Хөгжлийн төслийн” Захирал, 2007-02010 онд “Дэлхийн Зөн” ОУБ-д ХААН төслийн Зохицуулагч тус тус хийж байсан. Одоо “Ард Даатгал” ХХК-ын Увс аймаг дахь салбарын Захирлаар ажиллаж байна.
Х.Батсүхийг Төр захиргааны болон төрийн өмчийн аж ахуйн нэгж,и Олон Удсын байгууллагад байгуулалагад олон жил үр бүтээлтэй ажилласны дотор Ардчилсан үндсэн хуулийн дагуу байгуулагдсан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох аймгийн ИТХ-ын анхны нарийн бичгийн даргаар үр бүтээлтэй ажилласаныг нь үнэлэн төр засгийн дээд шагнал Алтан гадас одонгоор 2000 онд, 2006 онд Чингисийн мэндэлсний 800 жилийн ойн медаль, 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиар, 2012 онд ХААН салбарын,2013 онд Жимс чацарганы салбарын, 2014 онд ОМҮС-ын тэргүүн цол тэмдгээр тус тус шагнажээ.
Батсүх нь ямар ч ажилд үнэн сэтгэлээсээ ханддаг, шудрага шулуун , хүнлэг энэрэнгүй зантай, хамт олондоо нэр хүндтэй, нутаг усандаа хүндлэгдсэн Төр Захиргааны байгуулагын ахмад ажилтан юм.
Х.Батсүх нь Зүүнговь сумын харъяат Б.Лхамхүүтэй гэр бүл болж 6 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд хүүхдүүд нь Увс аймаг, Улаанбаатар хотод өөр янз бүрийн салбарт ажил эрхлэн өөрийн амьдралаар амьдарч байна.