Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дүүргийн удирдлага өсвөрийн баг, тамирчдаа хүлээн авч уулзлаа

2015-09-23

Хүүхдийн спортын V дугаар их наадам энэ сарын 12-19-ний өдрүүдэд амжилттай болж өнгөрсөн. Бүтэн найман өдрийн турш спортын 17 төрөлд 147 багц медалийн төлөө ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн энэхүү тэмцээнд Сүхбаатар дүүргээс оролцсон өсвөрийн тамирчид 17 алт, 15 мөнгө, 23 хүрэл нийт 55 медаль хүртэж багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарсан бахархам амжилт үзүүлсэн. Дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан нар өсвөрийн баг тамирчид, багш, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Уулзалтын эхэнд дүүргийн Засаг дарга Д.Бадарсан хэлэхдээ “Хүүхдүүд та бүхнийг тэмцээндээ оролцож байх үеэр дүүрэг байгуулагдсаны 50 жилийн ой тохиосон. 
Энэ ойд спортын амжилтаараа бэлэг барьсан хүүхдүүдээ баярлалаа. Спорт гэдэг бол хүнийг тэсвэр, тэвчээртэй, аливаад хүлээцтэй, амжилтын төлөө тэмүүлэх эрмэлзлэлтэй болгодог. Ялангуяа багийн спорт бие биенээ ойлгож мэдрэх, нэг хүн шиг ажиллах чадварыг илүү нэмэгдүүлдэг гэж би хувьдаа ойлгодог. Би хүүхэд байхдаа хөмбөмбөгийн спортоор хичээллэж байсан. Тийм учраас амжилт гаргасан тамирчин хүүхдүүдээ хараад бахархаж байна. 
Дүүргийн удирдлагуудын зүгээс энэ тэмцээнд амжилттай оролцоход санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлсэн. 
Энэ бол хүүхдүүд та бүхний спортын авъяасыг хөгжүүлэхэд оруулсан хөрөнгө оруулалт юм” гэв. Үүний дараа хүүхдийн спортын V их наадамд баг тамирчдаа амжилттай оролцуулсан багш, дасгалжуулагч нарт дүүргийн 50 жилийн ойн медаль, өсвөрийн тамирчдад талархлын бичиг дурсгал болгон хадгалууллаа.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 239
50 / 21%
12 / 5%
41 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%