Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ЭРҮҮЛ ӨРХ-1” ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАЛТЫН ШАТАНД БУЦААЛАА

2015-09-28

  Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Эрүүл мэндийн газраас танилцуулсан “Эрүүл өрх-1” төслийг хэлэлцэж, уг төслийг судалгаа боловсруулалтын шатанд буцаалаа.

   Иргэдийн эрүүл мэндийн асуудал чухал хэдий ч эрүүл мэндийн байгууллагын өдөр тутам хийх ёстой ажлыг төсөл болгон оруулж ирсэн. Мөн эдийн засаг, нийгмийн байдал хүнд байгаатай холбогдуулан төсвийн тодотгол хийж, төсөв танах асуудал яригдаж байхад 35 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий төслийг санхүүжүүлэх асуудлыг танилцуулж байгаад хурлын зарим Тэргүүлэгчид шүүмжлэлтэй хандаж байв. Төсөлд зөвхөн Дархан сумын 9-10 дугаар багийн иргэдийг хамруулж байгааг өрөөсгөл гэж үзэж байсан юм.  

  Иймд өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлын зардлыг дээрх төсвөөс хасаж, аль болох гэр хороолол, алслагдсан багийн иргэдийг эсхүл нийт аймгийн нийт иргэдийг жигд хамруулах боломжийг судлан, төслөө дахин боловсруулж, дараагийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулж ирэхийг даалгалаа.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%