Аймгийн ИТХ-ийн тэргүүлэгчдийн 2015 оны 05-р сарын 15-ны өдрийн А/65 тоот тогтоолоор дуудлагаар худалдахаар шийдвэрлэсний дагуу Өлгийн сумын өмч хамгаалах зөвлөл дуудлага худалдааг зохион байгуулахаар зарласан боловч оролцогч ирээгүй байна. Иймд аймгийн ИТХ-ын ажлын алба зохион байгуулж зар мэдээллийг түгээж 2015 оны 09-р сарын 25 нд дуудлага худалдааг зохион байгуулав. Дуудлага худалдаанд иргэн М.Гантулга, Ц.Одбаяр нар оролцож иргэн Ц.Одбаяр 1700,000 төгрөгөөр худалдан авав.
ИТХ-ын ажлын алба
Утас 7045-2828