Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Шарын гол сумын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцав

2015-09-30

    Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба Шарын гол суманд 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ажиллав. Сумын ИТХ-ын дарга Б.Лхамсүрэн болон сумын ИТХ-ын Тэргүүлэгчидтэй уулзаж сумын ИТХ-аас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, түүний хэрэгжилт, НӨУБ-ын үйл ажиллагаа, Орон нутгийн хөгжлийн сан, бүтээн байгуулалтын чиглэлээр хэрэгжиж байгаа ажлуудын гүйцэтгэл, ГХУСАЗЗ-ийн үйл ажиллагаатай танилцаж санал солилцлоо.

     Тус сумын ИТХ-ын дарга Б.Лхамсүрэн сумын ИТХурал, Тэргүүлэгчдээс хийж гүйцэтгэсэн ажил болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар товч танилцуулахын зэрэгцээ сумын хэмжээнд тулгамдаад байгаа 2 асуудлыг онцлон ярьлаа. 

     1. Сумын дулааны асуудал маш хүндрэлтэй байна. Одоо болтол дулаанаа авч чадахгүй байгаа. Дулаан Шарын гол ТӨХК, Шарын голын уурхайтай 2013 оноос хойш 2 жил гэрээ байгуулаагүйн улмаас өр авлага үүссэн. Энэ өрний асуудлаас болоод уурхай нүүрсээ өгөхгүй, Дулаан Шарын гол дулаанаа өгч чадахгүй байгаагаас сумын иргэд хохирч байна.

     2. Бууртын хөндийд манай цэвэр усны ундрага бүхий газар байдаг бөгөөд усны нэгдсэн сангийн бүртгэлд орсон байгаа. Ийм газар ямар ч уурхай орж ажиллах ёсгүй. Гэтэл хайгуулын болон ашиглалтын лицензтэй 6 компани ажиллахаарзөвшөөрлөө авсан бөгөөд эхнээсээ үйл ажиллагаагаа эхлээд байна. Энэ газар нь Дархан-Уул аймгийн тахилгат газар бүхий Дархан хайрхан уулын бэлд байдаг, мөн ундны усны ундарга бүхий газар гэдгээрээ сумын иргэд ихээхэн эсэргүүцэж байгаа тухай танилцуулсан юм.

    Тэргүүлэгчдийн зүгээс дээрх асуудалд санал нэгтэй байв. Мөн ДСЦТСүлжээ ХК нь сарын 25-аар цахилгааны таслалтаа хийдэг байсан. Одоо 21-ээр тасалж байна. Уурхайн цалин тавиагүй байхад төлбөр төлөх хүндрэлтэй байдаг. Иймд тус компанитай ярьж байгууллагын цалин буусны дараагаар таслалт хийх саналыг уламжилж өгөхийг хүслээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%