Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“2016 онд ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийх төсөл, арга хэмжээнд санал авах” хэлэлцүүлэг болов

2015-10-02

           Аймаг, Сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим хамтран “2016 онд ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийх төсөл, арга хэмжээнд санал авах” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулав. Сум орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, иргэд тухайн орон нутагтаа эзэн нь байж өөрсдийн оролцоотой хөгжүүлэхэд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө тодорхой үр дүн өгсөн ажил болсон.
      Өнгөрсөн хугацаанд ОНХС-ийн хөрөнгөөр Жишиг хороолол, нийтийн орон сууцны инженерийн шугам сүлжээ, зам засварлах, гэрэлтүүлэг зэрэг олон ажлууд хийж буйг  иргэд  үнэлж байв. Гэвч хөрөнгө зарцуулж хийсэн бүтээн байгуулалтын ажлуудын чанар, гүйцэтгэлд тавих хяналт, хариуцлага муу байгааг хэлэлцүүлэгт оролцсон иргэд шүүмжлэв. 2016 онд улс орны эдийн засгийн хямралтай холбогдуулан хөрөнгө оруулалт буурна гэдгийг ХБХ-ийн дарга С.Баясгалан хэлэв.

        Иймд багууд нэн тулгамдсан асуудлыг эрэмблэх хэрэгтэй гэв. Тус хэлэлцүүлэгт 80 орчим иргэд оролцож санал хүсэлтээ илэрхийллээ. Саналыг багцалбал : Тендэр шалгаруулах явцыг ил тод болгоё, Бүтээн байгуулалтын ажлын чанарт анхаарч хариуцлага тооцдог болгоё, Гэр хороолол хөгжлөөс сугарч хоцорч буй учраас гэр хороололд хөрөнгө оруулалт хийгээч зэрэг саналыг гаргав.
    Хэлэлцүүлгийн төгсгөлд Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат  “ Иргэдээс гаргаж буй шүүмжлэл, гомдлын мөрөөр өөрийн биеэр газар дээр нь ажиллах болно “ гэв. Түүнчлэн дараа дараагийн хурлаар хэлэх зүйлтэй хийсэн ажилтай асуудлыг шийдэж ажиллана гэсэн юм.






УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%