Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

А.Энхболд: Би хууль бусаар Засаг дарга болоогүй

2015-10-11

Дархан-Уул аймгийн Засаг даргын томилгооны асуудал сүүлийн өдрүүдэд багагүй маргаан үүсгэлээ. Тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал ИТХ хуралдаж, өмнөх Засаг дарга С.Насанбатыг огцруулан, оронд нь А.Энхболдыг томилсон билээ. Тэгвэл энэ томилгоог Дархан-Уул аймгийн өмнөх Засаг дарга С.Насанбат болон хэсэг хүмүүс хууль бус хэмээн үзэж, олон нийтэд мэдээлж байгаа юм.


    Засаг даргын тамгаа аваад хэдхэн хонож буй А.Энхболдтой уулзаж, энэ мэт олны анхаарал татаж буй асуултад хариулт авлаа.


-Энэ удаагийн томилгоо, Дархан-Уул аймгийн ИТХ-ын хуралдааны шийдвэрийг хууль бус болсон гэж хэвлэлүүд мэдээлсээр байна. Та энэ талаар бодит мэдээлэл, өөрийнхөө байр суурь, тайлбарыг өгөхгүй юу?

-Миний хувьд энэ асуудалд өнөөдрийг хүртэл ямар нэг тайлбар өгөөгүй. Танай сайтад анх удаа энэ талаар ярих гэж байна. Дарханаас сонгогдсон УИХ-ын гишүүн, өмнөх Засаг дарга тэргүүтэй хэдхэн хүн энэ асуудлыг хууль бус гэж ярин, хүчээр авсан гэх асуудал гаргаад байгаа. Өмнөх Засаг даргын хувьд наймдугаар сарын 31-нд ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлыг зарласан. Нийт 11 тэргүүлэгч байдаг. Үүнээс сонгуулийн хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр дээд шүүхээс хоёр тэргүүлэгчийг эргүүлэн татах шийдвэр гарсан байсан. Энэ хүрээнд тухайн хуралд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Ингээд 11 төлөөлөгчөөс хоёр нь хасагдсанаар есүүлээ болсон гэсэн үг. Тухайн үед есөн тэргүүлэгчийн тав нь ирсэн байсан болохоор олонхи болж, хуралдах эрх нь хуулийн дагуу нээгдэж байгаа юм. Хуралдах явцад нэг тэргүүлэгч хуралдааныг дундаас нь орхиж гарсныг эсрэг саналд тооцсон. Ингээд 15-ны ИТХ-ын хуралдааны товыг зарласан. Өөрөөр энэ асуудалд маргаад байх зүйл байхгүй. Харин 15-ны хуралдаанд Дарханы ИТХ-ын төлөөлөгчийн 2/3 буюу 21 хүн оролцсон. Засаг захиргаа, нэгжийн тухай хуульд 2/3 хувиар иргэдийн хурлыг тарааж, тэргүүлэгчдийн хурлыг зарласан шийдвэргүйгээр хуралдах боломжтой гэж үздэг.

Дарханаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа энэ асуудлыг хууль бус гэж үзэн, шалгуулах хүсэлтийг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт өгсөн юм шиг байсан. Энэ дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ажлын хэсэг гаргаж, хуралдаанд ирүүлсэн. Тодорхой шалгалт явуулсны дүнд "Хурлын явц ямар нэг асуудалгүй" гэх дүгнэлт гаргасны үндсэн дээр 2015 оны есдүгээр сарын 18-ны өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг намайг Дархан-Уул аймгийн Засаг даргаар өргөмжилсөн. Энэ өдрөөс миний бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн. Чухамдаа бол  ийм нөхцөл байдал дундаас би сонгогдсон. Тиймээс хууль бусаар сонгогдсон, тамга, тэмдгийг хүчээр авсан гэх асуудал байхгүй гэдэг нь харагдаж байгаа болов уу.

-Дархан-Уул аймгийн Засаг даргын томилгооны маргаан сүүлдээ Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хүртэл ярихад хүргэсэн бололтой. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-Үүний цаана ямар улс төр байгаа гэдгийг мэдэхгүй юм. Хамгийн гол нь эдгээр хүмүүсийн хийж буй үйлдэл нь хуулийн дагуу байгаасай л гэж хүсч байна. Би тэр хүмүүст янз бүрээр хэлүүлсэн. Сургууль соёл төгсөөгүй л гэнэ, төрийн албанд ажиллаагүй л гэнэ, энэ албан тушаалд тэнцэхгүй гэхчлэн над руу зөндөө дайрсан.  Тэр бүрт би дуугүй байгаа. Миний барьж буй байр суурь бол төрийн ажил хуулийн дагуу явах ёстой гэсэн зарчим.

аныг төлөөлөгчдийн саналыг худалдах замаар сонгогдсон гэсэн яриа бас гарсан байсан. Үүнд та хариулна уу?

-Би МАН-ын гишүүн хүн. 1999 онд Дархан сумын намын үүрт элсч, 10 гаруй жил энэ үйл хэрэг, үзэл баримтлалын төлөө зүтгэж байна. МАН-ын 10 төлөөлөл энэ хуралдаанд оролцсон. Бидний хувьд “Нам болоод засаглалын хувьд асуудал их байна. Тиймээс энэ мэт зүйлийг гацаанаас гаргаж,  зөв голдрилд нь оруулъя, салхи оруулъя” гэдэг зарчим, үзэл бодол дээр нэгдсэний үндсэн дээр ийм алхам хийсэн. Түүнээс биш хэн нэгнээс мөнгө төгрөг авсан, саналыг нь худалдаж авсан асуудал огт байхгүй. Огт байхгүй шүү. Өөрсдийн үзэл бодлын үүднээс нэгдсэн гэдгийг би хэлэхийг хүсч байна.

Нэг зүйлийг тодотгоход, хуралдааны явцад намын бодлого, шийдвэрийг бүлгийн хуралдаанаар хэлэлцэж байсан юм шүү. Тухай бүрт нь завсарлага авч, асуудлаа ярьж байж шийдвэрлэсэн. Жишээ нь, иргэдийн хурлын даргад хоёр хүн нэр дэвшүүлсэн. Ингээд ардчилсан зарчмаар тэр хоёр хүн дээрээ санал хурааж, хуралдаанд оруулсан. Засаг даргын асуудлыг ч ийм байдлаар хэлэлцсэн.

-Таныг МАН-ын гишүүн биш гэж мэдээлсэн байсныг уншсан. Тухайлбал, “2015 оны зургадугаар сарын есний өдөр А.Энхболд, н.Эрдэнэбаяр нарт холбоотой гомдол аймгийн намын хороонд ирсэн. Ингээд МАН-ын үндсэн дүрмийн зургадугаар зүйлийг зөрчсөн гэж намын тэргүүлэгчдийн хурлаас энэ хоёр хүнийг гарсанд тооцсон” гэх баримтыг дэлгэсэн байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-С.Насанбат даргын хувьд цөөн хэдэн хүний дунд, өөрөөр хэлбэл зөвхөн өөрийнхөө хүрээнд дүрэм зөрчиж, ийм шийдвэр гаргасан. Ер нь манай намын дүрэмд “Тухайн хүн өөрийнхөө үүр дээр намын батлахаа авч өгснөөр хасна” гэж заасан байдаг. Энэ дүрмийг зөрчсөн. Би МАН-ын хорооны гишүүн. Харин миний зүгээс энэ асуудлаар төв намын хяналтын хороонд гомдол гаргаж байна. Үнэнийг хэлэхэд, би багагүй хугацаанд хүлээцтэй хандлаа. Гэтэл нэр бүхий хүмүүсийн удаа дараагийн үйлдлээс үүдэн иргэдэд буруу ойлголт өгч байгаа учраас үнэн, зөвөөр нь шийдүүлэхээр Хяналтын хороонд хандсан.

-Ямартай ч та энэ аймгийн Засаг дарга болоод тодорхой хугацааг өнгөрүүллээ. Энэ хугацаанд ямар ажил амжуулав?

-Энэ онд Дарханд шийдэгдсэн асуудал, хийсэн ажил бараг байгаагүй нь төсөв, санхүүгийн баримт дээр ил байна. Би сая хэвлэл, мэдээллийн байгууллагуудаараа дамжуулан иргэдэд аймгийнхаа энэ оны төсөв санхүүгийн асуудлаар мэдээлэл хийлээ. Данс хоосорсон, зарим нэг нь бүр хаагдсан, өр зээлтэй гэх мэтчилэн төсөв их хүнд байгаа  талаар тодорхой ойлголт, бодит мэдээллийг өглөө. Эрх, үүргийнхээ хүрээнд ажлуудаа төлөвлөн, анхаарал хандуулж байна.

Дархан-Уул аймгийн төсвийн орлогыг жишээ нь авч үзье л дээ. Есдүгээр сарын 28-ны байдлаар төсвийн орлогын гүйцэтгэл хоёр тэрбум гаруй төгрөгөөр  тасарсан. Зарлагын гүйцэтгэлээр 15 тэрбум гаруй төгрөгөөс 12 тэрбум 200 сая төгрөгийг зарцуулж, гурван тэрбум гаруй төгрөг биелэлтээс хамаарч дутуу олгогдсон байна.  Мөн орон нутгийн төсвийн урсгал өр есдүгээр сарын 1-ний байдлаар 194 сая төгрөг, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын өр 956 сая төгрөг байх жишээтэй. Энэ мэтчилэн Засаг даргын албыг авахад төсөв, санхүүгийн асуудал хүнд байдалтай угтаж байна. Гэхдээ эхнээс нь цэгцлээд, шаардлагатай ажлаа аль хэдийн эхэлсэн.

-Иргэд тантай уулзаж, ярилцах хүсэлт тавьж байна уу?

-Иргэдтэй уулзалгүй яахав. Уулзалтаас ажлаа эхэллээ. Аймгийн "Иргэдтэй уулзах төв"-д тодорхой өдрүүдэд биечлэн ажиллалаа. Одоогоор нийт 40 гаруй иргэнтэй уулзаж, үгийг нь сонсоод байна. Өвөлжилт, халаалтаас эхлээд олон асуудлыг хөндөн ярьж байн. Мөн Засаг даргатайгаа уулзах гэж олон сараар хөөцөлдсөн иргэдийн асуудлыг ч сонсч газар дээр нь шийдвэрлэж эхэлсэн байгаа. Ажлаа авсныхаа маргааш улсын комисс хуралдуулж, өвөлжилтийн бэлтгэл ажилдаа орсон.

вөлжилтийн бэлтгэл хангагдаж байна. Энэ сэдэв ер нь улс орны хэмжээнд анхаарал татаж байгаа шүү дээ?

-Дархан сумын хэмжээнд өвөлдөө халаалт авч чаддаггүй, түүнээс болоод 900 гаруй хүүхэд хүйтэн нөхцөлд хүмүүжиж байсан асуудал гарсан байна. Тиймээс газар дээр нь очиж танилцан, асуудлыг маргааш нь шийдвэрлэж, халаалттай болгосон. Төсөв хүндрэлтэй үед аль болох аж ахуйн аргаар асуудлыг шийдвэрлэж байна. Хонгор сумын хувьд уурын зуух, цэвэрлэх байгууламж гээд шийдвэрлэх асуудалтай газар цөөнгүй байсан. Тийшээ бид анхаарал хандуулж байна. Өчигдөр гэхэд бид Шарын гол суманд ажиллалаа. Иргэдэд нэн тэргүүнд дулаан, мөн байгаль орчны асуудалтай холбоотой тулгамдсан асуудлууд байна. Тэр бүхэнтэй газар дээр нь танилцаж, шийдвэрлээд ирлээ. Энэ мэтчилэн төсвийн хүндрэлтэй нөхцөлд ажлаа авсан ч гэсэн шат дараатайгаар зохион байгуулж, эмх цэгцэнд нь оруулахаар хичээн ажиллаж байна.

Б.ЗАЯА

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%