Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИРГЭДИЙН САНАЛЫН МӨРӨӨР АЖИЛЛАВ

2015-10-12

Иргэдийн зүгээс гарсан санал санаачилгуудыг “ ...Ойлголоо, уламжилая ... гэхээсээ илүү “Иргэдээс гаргаж буй санал шүүмжлэл, гомдлын мөрөөр өөрийн биеэр газар дээр нь явж ажиллах болно гэж аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат Иргэний Танхимын хэлэлцүүлгийн үеэр /2015.10.02/ онцолсон. 

Хороолол доторх бетонон хог хаягдлыг зайлуулах, жишиг хорооллын бүтээн байгуулалтыг эзэнжүүлэхээс эхлээд шийдвэрлэх боломжтой асуудлуудыг дор бүр нь ажил хэрэг болгох зорилгоор аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Иргэний Танхимын дарга Л.Гүнчин, аймгийн Захирагчийн албаны мэргэжилтэн Гэрэлтуяа нар өнөөдөр /2015.10.12/ иргэдийн саналын мөрөөр ажиллалаа. 

Хорооллын дотор буюу нийтийн эзэмшлийн зам талбайн нийт 20 гаруй цэгт байгаа хүний гараар зөөх боломжгүй бетонон хог хаягдлыг ойрын хугацаанд зөөж зайлуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Гэрэлтүүлгийн шон нь хугарсан, хогийн сав, сандал сүүдрэвч нь эвдэрсэн жишиг хорооллуудаар явж, СӨХ-ны дарга нартай санал солилцсон юм. Орон нутагт хийгдсэн бүхий л бүтээн байгуулалтын ажлуудад их бага хэмжээгээр байнга эвдрэл гарч байгаа тухай аймгийн Захирагчийн албаны мэргэжилтэн н.Гэрэлтуяа танилцуулсан. Иймд жишиг хорооллын бүтээн байгуулалтанд өнөөдрийн байдлаар үүсээд буй эвдрэл гэмтлийн судалгааг яаралтай гаргаж, зохих арга хэмжээ авч ажиллахаар болсон юм. 

Үүний зэрэгцээ иргэдийн зүгээс аймгийн удирдлагуудыг биечлэн танилцахыг хүссэн зарим нэг асуудлуудыг газар дээр нь очиж үзлээ. Тухайлбал: 6 дугаар багийн ногоон зоорь өгсөх зам, Майхантын 1 дүгээр гудамжны замтай танилцаж, тус багийн иргэдтэй уулзлаа. 

Мөн иргэдийн бухимдлыг төрүүлээд буй Шараагийн төмрийн цэг, Микрийн дунд байрлах “Сутайн буянт” архины дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт тавьж, зөрчлийг арилгуулах талаар зохих байгууллагуудад нь үүрэг даалгавар өглөө. 




УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%