Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Бүртгэлийн 75 дахь шинэ төрөлтийн азтан хоёр ихэр хүүхэд байлаа.

2015-10-19

     Монгол улсад бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ ойн хүрээнд Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын түүхт ойг тохиолдуулан туг аялуулах арга хэмжээ болж байгаа. Тэгвэл 21 аймгаар тойрон аялаад ирсэн улсын бүртгэлийн байгууллагын туг дүүргүүдээс анхлан Сүхбаатар дүүрэгт ирлээ. Улс, орон даяар Бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилготой туг аялж байгаа бөгөөд дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойтой давхцаж байгаараа энэ үйл явдал онцлог юм. Туг аялах үеэр дүүргийн Бүртгэлийн хэлтсээс 75 дугаартай бүртгэлийн азтануудыг тодрууллаа. Азтан тодруулах үйл ажиллагааг нээж дүүргийн Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа хэлэхдээ “Өнөөдөр үнэхээр билэгт сайн өдөр тохиож байна. Монголчууд бид өдрийн сайныг шинжиж гэр бүлээ батлуулдаг, хурим найраа хийдэг уламжлалтай. Энэ өдөр олон хүн хуримаа хийж, олон бяцхан үрс маань сэвлэгээ үргээж байгаа. Улс үндэстэн оршин тогтнох үндэс нь ард түмэн. Ард түмний оршин байх үндэс нь гэр бүл. Тийм учраас билэгт сайн өдрөөр азтан болсон гэр бүл, залуу хос, хоёр ихэр хүүхэддээ дүүргийнхээ хамт олны нэрийн өмнөөс хамгийн сайнхыг хүсэн аз жаргал ерөөе” гэлээ. Азтануудыг журналд бүртгэгдсэн байдлаар шүүхэд 75 дугаарт гэр бүлээ батлуулсан хосоор СТА, жүжигчин Л.Дэмидбаатарын гэр бүл, 75 дахь шинэ төрөлтийн эзнээр хоёр ихэр хүүхэд байсан нь бас нэгэн сонин тохиол байв. Мөн билэгт сайн энэ өдөр гэрлэлтээ батлуулсан шинэ хосуудад дүүргийн Засаг даргын батламжийг хадгалуулсан юм.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 237
48 / 20%
12 / 5%
41 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%