Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Цэцэрлэг барих төсөв хоёр дахин хэмнэгдсэн байна

2015-09-15

Эрдэнэбулган сумын 13-р цэцэрлэг болон Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа болон аймгийн удирдлагууд, зочид төлөөлөгчид танилцлаа.


Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод баригдаж буй орон сууц бүрийн нэг давхарыг худалдан авч цэцэрлэг болгосон нь тус аймаг  хүүхдийн цэцэрлэгийн асуудлаа 100 хувь шийдсэн анхны аймаг болж байна.

Түүнчлэн шинээр цэцэрлэг барих төсөв хоёр дахин хэмнэгдсэн байна хэмээн сайшаан аймгийн удирдлагууд болон агентлаг, хэлтсийн дарга нарт улам их амжилт гарган түүчээлэн ажиллахыг хүсэн ерөөлөө.


Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургууль нь спорт сургалтын зориулалтаар бүрэн тоноглогдсон, 320 хүүхдийн суудалтай хичээлийн байр, 100 хүүхдийн багтаамжтай 25 өрөөтөй, гал тогоо, банн, дүш, саун бүхий дотуур байртай.

 

Энэ хичээлийн жилд нийт 36 багш, ажилчид, 1-12 ангийн 500 гаруй хүүхэдтэйгээр сургалт хүмүүжлийнхээ ажлыг явуулж байна.


Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 13-р цэцэрлэг нь 4 бүлэг, 100 хүүхдийн багтаамжтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Энэ хичээлийн жилд нийт 18 багш, ажилчид, 2-5 настай 106 хүүхэдтэйгээр сургалт хүмүүжлийнхээ ажлыг явуулж байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%