Дашням, Балжинням давхацсан билэгт сайн өдөр дүүрэг өөрийн хөрөнгө оруулалтаар барьсан 234 дүгээр цэцэрлэгийн нээлтийг хийж, хүүхэд багачуудаа хүлээн авлаа. Тус цэцэрлэгийн нээлтэд дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан, Засаг даргын орлогч Л.Амарзаяа болон бусад албаны хүмүүс оролцлоо. Тус цэцэрлэгт өнөөдрийн байдлаар дүүргийн X, XI, XII хорооны хамран сурах тойргийн 270 хүүхэд элсэж сургуулийн өмнөх боловсролыг эзэмшихээр боллоо.