Би Сүхбаатар дүүргийн иргэн. Энэ бол миний ажиллаж, амьдарч байгаа өлгий нутаг гэсэн үг. Манай дүүрэг нийслэлийн дүүргүүд дотроос хөгжил цэцэглэлт, цэвэр цэмцгэр, үлгэр жишээгээрээ ямагт түрүүлж байх ёстой. Тэгж ч байгаа гэж боддог. Түүнээс гадна Сүхбаатар дүүрэг бол Улаанбаатар хотын зүрхэн цэг гэсэн үг. Тийм учраас энэ зүрхэн цэгт ажиллаж, амьдарч, сурч боловсорч байгаа бүх хүмүүст 50 жилийн ойн баярын талархал дэвшүүлэхийн зэрэгцээ амжилт хүсч байна. Амжилтыг бол өөрсдөө олж авдаг. Бусад нь түүгээр бахархаж, үлгэрлэдэг. Тийм учраас бахархлаа өөрсдөө бий болгоорой гэж хүсмээр байна.