Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Нэргүй ходоодны Хеликобактерийг оношлуур, түүнийг хадгалах хөргөгчийг Нэгдсэн эмнэлэгт бэлэглэжээ

2015-10-21

Нэгдсэн эмнэлгийн дурангийн кабинет-д ходоодны хеликобактерийн халдварыг уреазын сорил ашиглан оношлох шинжилгээг үнэ төлбөргүйгээр хийж байна.
Уг шинжилгээг хийхэд шаардлагатай ходоодны эдийн шинжилгээ авдаг багаж, 150 хүний оношлуур, оношлуурыг хадгалах хөргөгч зэрэг 1850000 төгрөгний үнэ бүхий урвалж хэрэгсэлийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ж.Нэргүй нэгдсэн эмнэлгийн дурангийн кабинет-д бэлэглэсэн байна. 
Хеликобактерийн уг оношилгоо өмнө нь хийгдэж байгаагүй юм байна. Энэхүү ходоодны хавдарын урьдал хүчин зүйл болдог, эмчилгээг хяналттай хийхгүй бол эмийн тэсвэржилт үүсгэдэг, чимээгүй тахал хэмээн нэрлэгддэг нянг устгахад үнэтэй хувь нэмэр оруулж хамтран ажилласанд Ж.Нэргүй төлөөлөгчдөө талархаж байгаагаа Нэгдсэн эмнэлгийн хамт олон илэрхийллээ. 
Монголын хеликобактери судлалын холбооноос орон нутагт хеликобактертай тэмцэх ажлыг өрнүүлэхэд ихээхэн дэвшил гаргасанд эрхэм төлөөлөгчид талархаж байгааг албан ёсоор дамжуулъя.
Нэгдсэн эмнэлгийн Сургалт мэдээллийн алба

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%