Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Нийслэлийн ИТХ-аас туршлага судлав

2015-10-23

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга А.Энхболд, хурлын Төлөөлөгчид, ажлын албаныхан Нийслэлийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлав. 

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм. 

Уулзалтанд НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболд, НИТХ-ын Захиргаа хуулийн хэлтсийн дарга Д.Азжаргал, НИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Алтансоёмбо, НИТХ-ын Ажлын албаны зохион байгуулагч Х.Золжаргал нар байлцаж, аймгийн ИТХ-ын дарга, төлөөлөгчидтэй санал солилцлоо. 

Нийслэлийн ИТХ-ын бүтэц, зохион байгуулалт, хороодын үйл ажиллагаа, ажиллах журмыг Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболд танилцууллаа. Нийслэлийн ИТХ-ын Хурлын ажлын алба нь Зохион байгуулалтын хэлтэс, Захиргаа, хуулийн хэлтэс, Иргэний оролцооны хэлтэс, хуулийн зөвлөх, зохион байгуулагч, гэрээт ажилтан гэсэн нийт 41 орон тоогоор ажилладаг байна. 




Газар өмчлөлийн цахим системийн бүртгэл, сонголтын ажиллагаа, сонгогдсон иргэдэд газар өмчлүүлэх ажлыг Дархан-Уул аймагт нэвтрүүлэх боломжтой

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид Нийслэлийн ИТХуралд ажиллах явцдаа цахим хэлбэрээр иргэдэд газар өмчлүүлж байгаа зохион байгуулалттай танилцав.  

Газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх иргэдэд хүрэх төрийн үйлчилгээг чирэгдэлгүй ил тод шуурхай болгох үүднээс НИТХ-ын 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор 52 байршилд сууршилын бүс үүсгэн шинээр газар өмчлүүлэх шийдвэр гаргажээ. Улмаар НИТХ-ын тэргүүлэгчдийн 92 тоот тогтоолыг батлаж, цахимаар бүртгэх үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн гэж Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Жадамба ярьлаа. 

2016 он дуусахад 52 байршилд ойролцоогоор 230 гаруй мянган иргэнд газар өмчлүүлнэ гэсэн тооцоо байгаа аж. Газар өмчлөлийн цахим системийн бүртгэл, сонголтын ажиллагаа, сонгогдсон иргэдэд газар өмчлүүлэх ажлыг Дархан-Уул аймагт нэвтрүүлэх боломжтой гэж аймгийн удирдлагууд үзэж байв.

"Смайл болон Гахай наалт”-аар ААНБ-ын тохижилт, үйлчилгээг үнэлнэ

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид Нийслэлийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцах үеэр Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын шинэ санал санаачлагыг дэмжих, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, тохижилт бүтээн байгуулалт, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах зорилгоор зохион байгуулж буй нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны мэдээллийг сонслоо. 
Аж ахуйн нэгж байгууллага, иргэд хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хугацаатай үүрэг өгч байгаа бөгөөд хоёр долоо хоногийн дараа үүрэг даалгаврын хэрэгжилттэй эргэн танилцаж биелэлт нь хангалттай бол “smile” наалт, хангалтгүй бол “гахай” наалт нааж байгаа нь үр дүнгээ өгч байгаа тухай нийслэлийн удирдлагууд онцолж байсан юм. Уг ажлыг орон нутгийн удирдлагууд Дархан-Уул аймагт хэрэгжүүлэх боломжтой гэж үзээд тэргүүн туршлагыг нэвтрүүлэхээр судалж байна.

Мөн үеэр Нийслэлийн ИТХ-ын хуралдааны танхим болон хүндэтгэлийн өргөөг үзэж сонирхлоо. Хуралдааны танхимд техник тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэл хийж, Хурлын хуралдааныг улс даяар шууд дамжуулдаг байна. 


Мөн Нийслэлийн Иргэний Танхимын үйл ажиллагаагаар дамжуулан иргэдийн оролцооны түвшинг нэмэгдүүлэх ажлыг шинэ түвшинд хүргэж байгаатай газар дээр нь танилцлаа.

Ийнхүү аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга А.Энхболд, хурлын Төлөөлөгчид, ажлын албаныхан эхний өдөр Нийслэлийн ИТХ-ын бүтэц, зохион байгуулалт, хороодын үйл ажиллагаа, ажиллах журамтай танилцлаа.

Тэд хоёр дахь өдрөө УИХ-ын чуулганы үйл ажиллагаанд ажиглагчаар оролцож, төрийн ордонд зочилсон юм. 






УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%