Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

15 ДУГААР ХОРООНЫ ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА

2015-10-28

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Эрээн хотын Ардын төлөөлөгчдийн их хурлын хооронд эдийн засаг, эрүүл мэнд, соёл, боловсрол, спортын болон бусад салбарт хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулан ажиллаж байгаа билээ.
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга н.Оюунчимэг нарын байгуулсан Санамж бичгийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд баригдаж буй Хүүхдийн амбулторид Эрээн хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 15.4 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардуулан өгөв.

Тоног төхөөрөмж гардуулах ёслол БНХАУ-ын ӨвөрМонголын Өөртөө засах орны Эрээн хотод боллоо. Уг арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр, Хүүхдийн амбулторийн дарга н.Баянмөнх  Эрээн хотыг төлөөлж АТИХ-ын Байнгын хорооны 1 дүгээр орлогч Tian Yung Hong, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга н.Төмөр  болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Хамтын ажиллагааны хүрээнд Дүүргийн Хүүхдийн нэгдсэн эмнэлэгт 48 инчийн LED  дэлгэц 3, 24 инчийн LED  дэлгэц 20, ус буцалгагч 4, угаалгын машин зэрэг тоног төхөөрөмжийг тусламж болгон өгсөн байна. Эрээн хотын АТИХ-аас олгосон энэхүү  чин сэтгэлийн бэлэг нь Чингэлтэй дүүргийн хүүхэд багачуудын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урдчилан сэргийлэхэд зориулагдах юм.




УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 239
50 / 21%
12 / 5%
41 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%