Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Орон нутгаас Төмөрлөгийн үйлдвэрээ дэмжиж ажиллана

2015-10-29

  Аймгийн удирдлагуудыг Дархан төмөрлөгийн үйлдвэрийн ерөнхий захирал Д.Батжавхлан хүлээн авч уулзаж үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. 

    Төмөрлөгийн үйлдвэр нь цувимал ган бүтээгдэхүүн болон хүдрийн экспорт хийж байгаа. Одоогоор дэлхийн зах зээл дээр төмрийн хүдрийн үнэ унасан байгаа нь үйлдвэрлэлд нөлөөлж байгаа тухай танилцууллаа. Эдийн засгийн хямралын үед зөв хэмнэлт гаргахын тулд горим батлан ажилласан. Нөөц боломжоо ашиглан цогц арга хэмжээ авсны дүнд ажил хэвийн явж байна. Тухайн үедээ үйлдвэрийн зарим ажилчдад чөлөө өгсөн. Чөлөө олгосон ажилчидаа эргүүлэн дуудаж ажилд нь оруулж байгаа. Одоогийн байдлаар 300 гаруй хүн ажилдаа орсон. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн гурван сумыг дамжсан авто замын ажил дээр 200 ажилтнаа оролцуулж байна. Түүнчлэн баяжуулах үйлдвэрээ нэг хэсэг зогсоосон байсныг хэвийн горимд оруулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар тус үйлдвэрт 1300 орчим иргэд ажиллаж байгаагаас 93 хувь нь Дархан хотын харъяат иргэд байна гэж үйлдвэрлэл эрхэлсэн дэд дарга К.Энхчулуун ярив. 

   Уулзалтын үеэр Дархан төмөрлөгийн үйлдвэр дампуурах бус, ажил өрнөж байна.  Монгол улсын Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөр, МУ-ын эдийн засаг нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу Дархан Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн ордуудыг түшиглэн “Уул уурхай металлургийн цогцолбор” байгуулах төслийг 2015-2019 онд хэрэгжүүлж байна. Гэрээний хугацаанд томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж, металлургийн цогцолбор барьж байгуулаад, гэрээний хугацаа дуусахаар төрд буцаан үнэ төлбөргүй шилжүүлэх юм. Төсөл хэрэгжсэнээр дотоодын гангийн хэрэгцээг 100 хувь хангана.

   Түүнчлэн төмрийн хүдрийн нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ингэснээр гадаад валютын урсгалыг наашлуулан, тогтвортой эх үүсвэрийг бий болгоно. Мөн ажлын байр нэмэгдэж, манайхыг дагасан жижиг дунд үйлдвэрлэл ч өснө. Бас татварын орлого өсч, бүс нутгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэлээ. Гэхдээ Цогцолбор үйлдвэрийг одоогийн гангийн үйлдвэрийн дэргэд буюу Дархан, Хонгор сумын нутагт байгуулах төлөвлөлт хийгдсэн. Бүтээн байгуулалтад шаардлагатай 150 га газрын асуудлаас болж тус үйлдвэрийн ажил гацаанд оржээ. Өөрөөр хэлбэл: Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэхэд зориулалт тус нийт 7 хэсэгт  150 га газар шаардлагатай юм байна. 


   Аймгийн Засаг дарга А.Энхболд цогцолбор байгуулах техник эдийн засгийн үнэлгээ, байгаль экологид сөрөг нөлөөгүй байхаар төлөвлөсөн шийдлийг сайтар судлаж үзээд газар олгох эсэхийг асуудлыг шийдвэрлэнэ гэв. Тэрээр цааш нь дээрх ажлууд нь Дарханы хөгжилд нэмэртэй, Дарханчуудад хэрэгтэй учир нутгийн өөрөө удирдах байгууллагаас шаардлагатай дэмжлэгүүдийг үзүүлж хамтарч ажиллах болно гэв.

   Мөн тус үйлдвэрийн өмнө тулгамдаж буй нэг асуудал нь эрчим хүчний хангамжийн асуудал гэнэ. Цогцолбор үйлдвэрийн цахилгаан хангамжийг шийдэхэд нийт 125 МВА чадалтай цахилгааны дэд бүтэц шаардлагатайгаас бүс нутагт үйлдвэрлэл хөгжихөд шаардлагатай цахилгааны асуудлыг аймгийн хөгжлийн бодлоготой уялдуулах шаардлагатай байгаа аж. Үүний зэрэгцээ Цогцолбор үйлдвэрийн технологийн усан хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд орон нутгаас дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах шаардлагатай байна гэж ярьж байлаа.

  Нутгийн өөрөө удирдах байгууллагаас шаардлагатай дэмжлэгүүдийг үзүүлж хамтарч ажиллах болно. Ингэхийн тулд тодорхой мэдээллүүдийг аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөд өгөх нь зүйтэй. Аль аль талдаа нэгдсэн нэг, зөв мэдээлэлтэй байснаар хамтран ажиллахад төвөггүй байх болно гэдгийг аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат яриандаа онцолж байв. 

    Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн ангижруулсан төмрийн үйлдвэр жилдээ 300 мянган тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гангийн үйлдвэр саарал усыг дахин ашиглаж буй байдал, үйлдвэрийн дэргэд бүтээгдэхүүн түүхий эд, материал татах терминал зэргийг байгуулсан байна. Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг аймгийн удирдлагууд үзэж танилцлаа.  

    2014 онд ашиглалтанд оруулсан Терминалийн хувьд тус бүрдээ 27 вагон орох 2 замтай. Жилдээ 2 сая тн нүүрс экспортонд гаргах хүчин чадалтай. Дархан-Уул аймагт байдаг гаалийн хяналтын 2 бүсийн нэг юм байна. 

     Нойтон баяжуулах үйлдвэрийн хувьд жилд 300000 тн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Тус үйлдвэрийн дэргэд “Хаягдлын далан” байгуулсан байна. Хаягдлын далан 500.000 м.куб багтаамжтай бөгөөд гео мембра бүхий бүрхүүлтэй учраас хөрс рүү бодис нэвчихгүй аж. Түүнчлэн саарал усыг дахин ашиглаж эхэлсэн байна. Уг далан эхний ээлжийн нэгдүгээр далан бөгөөд Дархан төмөрлөгийн үйлдвэрээс дахин далан барих ажил хийх юм байна.
 
    Мөн үеэр Хонгор сумын ИТХ-ын дарга Д.Гантулга байлцаж, газрын асуудал дээр санал солилцлоо.



УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%