Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Багийн засаг дарга төрийн захиргааны албан тушаалтан болох нь зүйтэй

2015-10-30

Монгол төрийн МАШ ЧУХАЛ нэгэн албан тушаал болох багийн засаг даргыг сонгон авч “Багийн засаг дарга төрийн захиргааны албан тушаалтан болох нь зүйтэй” нийтлэл бичихээр болов. Төв аймаг, Зуунмод хотын Номт багийн засаг дарга хийж байгаа маань сэдвийг сонгох шалтгаан болно.
 Монгол Улсын Үндсэн хуулиар Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байх, Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдах зарчмыг хуульчлан бататгаж, Монгол улсын төрийн байгуулал хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн болон үндсэн хуулийн бусад байгууллагаас бүрдэхийг тодорхойлсон билээ.
Багийн засаг дарга нь улс төрийн албан тушаалтаны хамгийн бага нэгж байдаг. Улс төрийн алба нь Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгууль, томилолтын журмаар ажиллаж байна. Үүнийг Төрийн албаны тухай хуулиар 3.3.1, 6.1, 6.1.12, МУЗЗНДНТУТХ  7.1, 7.1.4, 26.1-р заалтуудаас харах боломжтой.
 “Багийн засаг дарга”-ыг төрийн захиргааны албан тушаалтан болгох шалтгаан
Төрийн албаны тухай хуулиар спойл[1] тогтолцоог халж, мерит тогтолцоо бий болгох үндэс суурийг тавьж өгсөн гэж эрдэмтэн судлаачид бичиж тэмдэглэж байгаач бодит байдал дээр спойл тогтолцоо оршсоор л байна.
Засаг дарга хоёрдмол үүрэг гүйцэтгэдэг. Нэг талаас багийн иргэдийн төлөөлөл, нөгөө талаас засаг захиргааны албан тушаалтан. Мөн тэр хүн улстөрийн албан тушаалтан байснаар нам, улстөрийн үйл ажиллагааг багт явуулна.
Багийн иргэдийн бүртгэл, судалгааг хийдэг. Тэр бол аль намыг дэмждэг вэ гэсэн судалгаа. Аль намыг дэмжих магадлалтай вэ гэсэн тагнуулын ажиллагаа. Энэ судал­гаан дээрээ үндэслээд хэнийд юу өгөхөө, өгөхгүйгээ шийддэг. Санал худалдаж авах технологио боловс­руулдаг. Дээш нь нам руугаа тай­лаг­надаг.
Багийн Засаг дарга иргэнтэй тулж харилцдаг хэрнээ асуудлыг нь өөрөө шийдэх эрх мэдэлгүй, зарцуулах төсөв хөрөнгөгүй байна. Засаг дарга, нийгмийн ажилтан гэсэн хоёр орон тоотой ажилладаг учраас ажлын өрөөгөө цэвэрлэхээс эхлээд айлын нохойгоор хүн уруулахгүй байх хүртэлх бүх шат түвшинд ажиллаж байна. Энэ мэт олон шалтгаан тоочиж болно.
Багийн засаг дарга төрийн захиргааны албан тушаалтан болгосноор:
Албан тушаалын агуулга нь ямар хvнийг ажилд авах, тvvнийг албан тушаалын аль ангилалд хамруулах, ямар цалин хєлс олгох, албан тушаалын цаашдын төлөв, мэргэжлийн өсөлтийн боломж, ажлын vзvvлэлтийн ямар стандартууд байх ёстой зэргийг тодорхойлж байдаг бєгєєд хvний нєєцийн удирдлагын бvхий л шийдвэрийн vндэс болдог. Иймд төрийн албанд хэн юу хийдэг болохыг сайтар шинжлэн судлаж төрийн албаны зохих ангилалд оруулах нь нэн чухал.
Монгол Улсын Засгийн газрын 2008.1. 9-ний өдрийн 7-р тогтоолоор Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр баталж хэрэгжүүлсээр ирсэн нь тодорхой амжилтуудад хүрсэн ч төрийн үйлчилгээг иргэддээ улам ойртуулахын тулд Шинэчлэлийн Засгийн газар засаг захиргааны анхан шатны нэгжийн ажлыг шинэчлэхийг зорьж байна. Үүний хүрээнд уг шинэчлэлийг хийх боломжтой.
Төрийн захиргааны албан хаагч болсноор эдгээр хүмүүс насаараа төрийн захиргааны жинхэнэ албан хаагч болоод багийн Засаг дарга хийх эсвэл төрийн өөр албан тушаалд шилжих боломж бүрдэж нийгмийн баталгаа нь хангагдана. Мөн намчирхал халагдаж багийн засаг дарга жинхэнэ төрийн ажил болох иргэнд ялгаваргүй төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх болно. Энэ бүхэн багийн засаг дарга төрийн захиргааны албан тушаалтан болж, баг өөрийн бие даасан төсөвтэй болсон нөхцөлд өөрчлөгдөх болно. Ингэснээр төрийн үйлчилгээ чанартай, хүртээмжтэй болох болно.
 
ЗУУНМОД СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, НОМТ БАГИЙН ЗАСАГ ДАРГА Б.ЖИГМЭДДОРЖ
 
[1] СПОЙЛ тогтолцооны үед ТА-нд мэргэжил, ур чадварын шалгуураас илүүгээр улс төр, үзэл сурталын шалгуурыг гол болгодог.
 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%