“Хотын тулгамдсан асуудал”-ын
хүрээнд “Эзэнгүй”, “Золбин” тодотголтой нохойг сонгон авч асуудлыг тодорхойлон
гаргаж шийдвэрлэх арга замыг эрэлхийллээ.
Хүн төрөлхтөн нохойг гаршуулан тэжээгээд 4000 орчим жил
болж байгаа гэж үздэг. Монголчууд бид эртнээс нохой бол хүний үнэнч нөхөр гэж
үзэж тэжээж, нөхөрлөж ирсэн. Хоточ банхар, анч нохой гээд олон талын ашиг
тустайг бид мэднэ. Мөн нохой хүний аюулгүй байдалд тун тустай /дайчин нохойтой хүн нохойгүй хүнээс 80%-аар илүү
хамгаалагддаг гэж боддог судалгаа гарсан байна/, нохой эзнийхээ
амьдралыг уртасгадаг гэж үздэг. Орчин үед нохой тэжээсэн хүн хүссэн хүсээгүй
тамирчин болдог тул эрүүл мэндэд тустай/нохой нь өдөрт 10-15 км гүйх шаардлагатай/, залуучууд бүсгүйчүүдтэй танилцах шалтгаан болдог ач
тустай гэж нохой тэжээгчид үздэг байна.
Гэвч
хотжилт ихсэж суурин соёлтой болсоноор нохой эзэнгүй болох нь ихсэж байна.
Ийнхүү ихсэх болсон шалтгаан нь монгол нохой жилд нэг гөлгөлдөг бол эрлийз
нохой жилд 3-4 удаа гөлөглөж байна. Зуунмод хотод байгаа нийт эзэнгүй нохой
болон устгагдсан нохойнд судалгаа хийж үзэхэд бүгд эрлийз байсан байна.
Үүнд эзэнгүй нохой хараа хяналтгүй
байгаагаас болж байна.
Зуунмод
хотын нутаг дэвсгэрт эзэнгүй нохой олширч иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй
орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа нь хотын тулгамдсан асуудлуудын нэг болоод
байна. Одоогийн байдлаар Зуунмод хотод 300 орчим золбин нохой байна гэж хот
тохижуулах газар мэдээллэж байна.
Эзэнгүй
нохой дараах сөрөг үр дагавартай.
- Хүн
хаздаг
Нийслэлд сардаа 50-60 хүн нохойд хазуулж гэмтлийн
эмнэлэгт ирдэг байна. Харин 2013 оны байдлаар Зуунмод хотод золбин нохой хүн
хазсан тохиолдол 5 бүртгэгдсэн байна.
Золбин нохойд хазуулсанаар насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болох, гоо
сайхнаа алдах, хэрвээ яаралтай галзуугийн вакцин хийлгээгүй бол хэзээ ч
эмчлэгдэхгүй галзуу өвчнөөр өвдөх зэрэг аюултай. Цаашлаад хүний амь насанд ч
заналхийлж байна.
- Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлдөг.
Орон сууц, гудамж талбай гээд хотын хаа л бол хаа хог,
нохой хөглөрөх нь хотын өнгө төрхийг дарж байна.
- Өвчин тараах шалтгаан болдог.
Хогтой газар нохойтой байдаг нь жам юм. Тэр дундаа
эзэнгүй ноход хогноос хооллож байгаа нь элдэв төрлийн халдварт болон халдварт
бус өвчнөөр өвчлөх шалтгаан болдог байна. Өвчтэй нохойнд хазуулах болон агаар
дуслын замаар хүнд уг өвчин нь халдварладаг байна.
- Хог тараадаг.
Нохой нь хог хаягдлыг зүгээр нэг идчихдэггүй хүний боож
баглан хаясан хогийг ухаж сэндийчин ил гаргаж хаядаг. Энэ хог нь салхи болон
бусад зүйлээр хотын өнцөг булан бүрт түгдэг.
- Оршин суугчдын амар амгалан байдлыг алдагдуулдаг.
Хаа нэгтээ харанхуй гудамж, бүр хотын төвөөр иргэд
явахдаа золбин нохойноос айж эмээдэг. Мөн оршин суугчдын эргэн тойронд
зодолдох, хуцалдах нь элбэг тохиолддог.
Энэ мэт олон сөрөг үр дагавартай тул золбин нохой устгал
нь жил бүр хийгдэж байна.
Зуунмод хотын хувьд жилд 2 удаа
улсын нөөцийн газарт захиалга өгч устгал хийлэгдэг байсан бол 2014 онд 4 дахиа
захиалга өгсөн байна.
• 1 удаагийн захиалгаар 150 орчим
нохой устгадаг
• Одоогоор 300 гаруй нохой
устгуулахаар төлөвлөгдөж байна.
• 1 нохойг 7500 төгрөгөөр
устгадаг.
Гэтэл уг арга нь ч хоцрогдсон арга барил болоод байна.
Учир нь.
‼ Эзэнтэй нохой устгадаг.
“Хүзүүвчтэй нохой сэтэртэй мал” гэсэн үг байдаг байсан цаг саяхан ч устгасан нохойны тоогоор
мөнгөө авч байгаа учир анчид аль болох олон нохойг амар байдлаар алахыг урьтал
болгодог болжээ.
‼ Гудамжинд бууддаг тул хүн буудах эрсдэлтэй байдаг.
Улсын хэмжээнд энэ төрлийн тохиолдол гарч байсан.
Тухайлбал, гандан орчимд нохой устгаж байсан анчин сум алдаж гэртээ унтаж
байсан залуу харамсалтайгаар амь эрсджээ.
Дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд дараах арга замууд
байна.
• Үржлийг мэс заслын аргаар зогсоох
• бүртгэлжүүлэх
•
Нохойн
журмын хашаа
Үүнээс “Нохойны журмын хашаа”-г хамгийн оновчтой шийдэл гэж
сонгон авав. Нохойны журмын хашаа нь өөрийн гэсэн журамтай байна. Тухайлбал,
< Нохой 7 хоног хашаанд байх боломжтой. 7 хоногийн дотор
хүн ирж авахгүй бол эзэнгүйд тооцож дараагийн шатны арга хэмжээг авна. Хэрэв 7
хоногт багтаж эзэн нь нохойгоо авбал тодорхой хэмжээний төлбөр төлж авах
боломжтой.
Нохойны журмын хашааны давуу тал.
< Эзэнгүй ноход гудамжаар явж иргэдийн тав тух алдагдуулах
нь эрс буурна.
< Үржилд орох боломжийг багасгана.
< Эзэнтэй нохой устгагдах магадлал эрс буурна.
< Хашаандаа тодорхой цэгт устгал хийх тул сум алдах эрсдэл
үгүй болно.
Нохойны журмын хашааг байгуулах зардал улсын төсөвт
суугаагүй тул үүнийг хувь хүмүүсээр гүйцэтгүүлэх боломжтой. Учир нь нохойны
журмын хашаа нохойг устгахаас гадна эрүүлжүүлж сонирхсон хүмүүст худалдаалдаг
нохойны зах хэлбэрээр үйл ажиллагаа явуулж ашиг олж болох юм.
Дээрх бүгдээс дүгнэж үзвэл хотын тулгамдсан асуудал болох золбин нохойноос үүдэлтэй асуудлыг шийдвэрлэх хамгийн оновчтой арга нохойн журмын хашаа байгуулах байж болох юм.
ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.ЖИГМЭДДОРЖ