Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

1850 хүний аюулгүй байдлыг ханган ажиллажээ

2015-10-30

Дөрөвдүгээр тойрог буюу Архангай аймагт Тахарын алба байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Тус алба шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журмын дагуу эрүүгийн 324, иргэний 238, захиргааны 51 шүүх хуралдаанд дэг журам сахиулан 1850 оролцогчдын аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Шүүхээс даалгасан иргэний хэргийн хариуцлагч нарыг эрэн сурвалжлах тухай захирамж, шийдвэр 31-ийг хүлээн авч, 26 хүний оршин суугаа хаягийг тогтоон нэхэмжлэгч нарт болон шүүхэд албан тоотоор мэдэгджээ.

Мөн хуяглан хүргэх чиглэлээр Улаанбаатар хот руу таван хүнийг чанга дэглэмтэй хорир ангид, Хархорин сумын хорих 423-р ангид 51 хүнийг, Цагдан хорих байрнаас – Шүүх, Шүүхээс – Цагдан хорих байранд давхардсан тоогоор 724 хүнийг ялтан хуяглан хүргэж, гэмт хэрэг үйлдсэн сэтгэцийн өвчтэй нэг ялтныг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%