Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Баянтүмэн сумын эрүүл мэндийн төв шинэ усан халаалтын зуухтай боллоо.

2015-11-09

Дорнод аймгийн ХАҮТанхим ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын ХАҮТанхим хамтын ажиллагааныхаа хүрээнд Баянтүмэн сумын эрүүл мэндийн төвд усан халаалттай зуухыг өнөөдөр бүрэн хүлээлгэж өгөх үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын Дарга Р.Зоригтбаатар оролцлоо.

Энэхүү зуухыг ОХУ-ын уурын зуухны “Каскад” ХХК-ны захирал, инженер техникийн ажилчид тус эмнэлгийн уурын зуухны галчидтай хамтран суурилуулж 72 цагийн турш туршилтын журмаар халаахад ямар нэгэн гэмтэл гараагүй байна.

Заавар зөвлөмжийг нь сайтар баримталж ажиллавал 15 жилийн дотор ямар нэгэн гэмтэл, доголдол гарахгүй хийгээд эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй гэдгийг “Каскад” ХХК-ны захирал ноён Арапов Владимир Николаевич онцоллоо.

Хуучин зуухны ашиглалтын үед өдөртөө 200 орчим кг нүүрс түлж салхитай үед утаа цохиж хэвтэн эмчлүүлэгсдийн тасаг руу угаар цохидог байснаас гадна хүйтэнд ажиллах орчин нөхцөл муу байсныг  эмч, ажилчид ярьж байсан юм.

Мөн энэ үеэр аймгийн ИТХ-ын Дарга Р.Зоригтбаатар хэлэхдээ: Энэхүү зуухыг ашиглалтанд оруулаад зогсохгүй цаашдаа Баяндун сумын сургууль, цэцэрлэгийн зуухны асуудлыг ч шийдэх боломжтой талаар дуулгалаа.

Ийнхүү Баянтүмэн сумын эрүүл мэндийн төвийн эмч, ажилчид хийгээд ард иргэд дулаахан тав тухтай орчинд ажиллаж, эмчлүүлж сувилуулах боломжтой боллоо.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%