Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Бидний бахархал тусгаар тогтнол

2015-11-12

Өнөөгийн Монгол нутагт анхны тулгар төр үүссэний 2220 гаруй жилийн ой тохиож байна. Тэртээ 2 мянганы өмнө өөрийн төрт улсыг байгуулсан түүхтэй улс өнөөгийн ертөнцөд ховор. Европын голлох улсууд Англи, Франц, Орос зэрэг нь төрт улсын 1000 орчим жилийн түүхтэй. Хамгийн ахмад нь Грек байх. Ингэхээр алтайчууд, түүний дотор Монголчууд 2000 гаруй жилийн төрийн түүхтэй гэхэд бахдалтай байгаа бизээ. Дэлхийг нэг бус удаа эзэлж ч байсан, түйвээж ч байсан, сандаргаж ч байсан цөс ихт хүмүүсээ. Харин энэ газар нутаг дээр уугуул биш хүмүүс ирж эзлэн түрэмгийлж байсан нь бараг үгүй. Хятадын олон хаад өнөөгийн Монгол нутгийн нүүдэлчдийг цэргийн хүчээр номхотгохоор орж ирж байсан. Нүүдэлчин бол нүүдэлчин, хамаг мал ахуйгаа аваад хойшоо дүрвээд зугтаачихна. Эзлэх хот суурин үгүй, газар нутаг нь тариаланд тохиромжгүй учир тэд дороо буцна.
Эртний нүүдэлчин улс орнуудын хооронд вассалийн хэмээх харилцаа их байжээ. Энэ нь нэг нь нөгөөдөө дагаар орохыг зөвшөөрч татвар төлдөг, аюул учирвал цэрэг дайчлан тусалдаг, нэг маягийн хараат орон гэсэн үг. Хамаг Монгол тухайн үедээ Зүрчдийн Алтан улсын вассаль байсан. Монголчууд Оросыг эзлээд 3 зууны турш өөрийн хараат байлгаж татвар аван тогтож байсныг бид Алтан орд гэдэг.
Ийм хувь заяа тухайн үедээ зүүн Азид хүчирхэгжиж байсан нүүдэлчин Манж угсаатан ба улам бүр суларч дотоодын зөрчилдөө идэгдэж байсан Монголчууд хоёрын хооронд XVII зууны төгсгөлөөр болжээ. 1636 онд өвөр Монголчууд, 1696 онд халхчууд, 1757 онд ойрд Монголчууд Манжийн хараат болсон юм. Бидэнд 220 гаруй жил Манжийн хараанд байсан гашуун гунигт түүх бий. Эвлэрч нэгдсэн үедээ бид дэлхийн дайдыг хэмжиж байсан бол, урвалт шарвалт, уйваагүй зан, хагарч бутарсан үедээ гадны идэш болдог гэдгийг санахад илүүдэхгүй болов уу.
Хятад чин гүрэн 1907 онд үндсэн хуульт хаант улс болохоор шийдвэрлэсэн учраас Долоннуурын гэрээ цуцлагдаж Бээжингээс гадаад Монголыг өөрийн нэг муж маягаар үзэх болсон. Хаант засгийг устгах, тэр дундаа манж үндэстний ноёрхлыг түлхэн унагах зорилго бүхий бослого 1911 оны 10 сард Учуаньд болж иргэний дайн Хятадад дэгдсэн нь Монголчууд тусгаар тогтнолоо зарлах тохиромжтой шалтаг болжээ. Монгол орны өнцөг булан бүрт бослого хөдөлгөөн гарч амжилтанд хүрч байв. Монгол, Хятад хоёр манжийн эрхшээлээс суларсны дараа Хятадууд Монголд санаархсаар. 1911-1915 онд Богд хаант Монгол улс 5 яамтай парламенттай байв. 20 дугаар зууны анхны хамгийн залуу ерөнхий сайд Намнансүрэн, сайд Ханддорж, Цэрэнчимэд, Гомбосүрэн нар алуулжээ. Энэ нь Хятадын нөлөөгөөр, урвасан хулгай нарын хийсэн ялт ажиллагааны нэг. Ийм замаар олон зоригт эрчүүд эх орныхоо өмнөөс амиа өргөсөн. Жишээ нь: Анхны 7. Монголын төрд зүтгэсэн чадалтай эрсийг хороож, аймхайг нь сүрдүүлж, шуналтайг нь тэжээсээр, ил далд түмэн аргаар эрхэндээ оруулахаар оролдсоор.
1925.05.31-нд Бээжинд ЗХУ-Хятадын хооронд байгуулсан найрамдлын гэрээгээр улаан Орос Монголыг хятадад худалдчихав. Энэ гэрээний 5 дугаар зүйлд "Гадаад Монгол бол дундад эрин улсын салшгүй хэсэг бөгөөд, түүн дэх Хятад улсын бүрэн эрхийг ЗХУ бүрэн хүлээн зөвшөөрнө" гэж заажээ. Гаслан гэж энэ буюу. Хятадаас цэрэг илгээх гэж байтал иргэний дайн гарч юун Монголтой юм болов. Арайхийн 8 жилийн дараа гоминдан гэгч ялж Чанкашин гарч ирэв. Ингээд Монгол руу санаархаж байтал цаанаас нь Япончууд дайраад ороод ирэв. Хятадын 3/1 эзлэв. Крынд Рузвельт, Черчилл, Сталин нар 1945 оны 2 сард уулзаж европ, германыг хуваах талаар ярилцав. Төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудал орсон нь Японы эсрэг дайнд Оросыг оруулах явдал байв. Япон 1940 оны гэрээг зөрчөөгүй учир ЗХУ дайн зарлахаас татгалзсан.
Оросыг дайнд татан оролцуулахын тулд нөгөө хоёр нь Сталины болзлыг биелүүлэхэд бэлэн байв.
Сталин: -гадаад Монголын статус-квот хүлээн зөвшөөрөх. 1905 онд алдагдсан Курилийн арлын өмнөд хэсгийг ЗХУ-д буцаан өгөх. Хойт Хятадын төмөр зам дээр онцгой эрх эдлэх 3 санал тавив. Үүнийг Англи, Америк хүлээн зөвшөөрөв. Сталин Чанкайшид дам нөлөөлөхөөр хүчлэв. Рузвелт Чанкайшид Монголыг тусгаар улс болгох талаар хэлэхэд Чанкайши ихэд уурсан зөвшөөрөхгүй гэв.
Руз-Тэгвэл та нар японоос өөрсдөө чөлөөлөгд, Орос дайнд орохгүй гэхэд Чанкайши зөв харж инээж буруу харан уйлж сая хүрэхгүй хүнээ алдаад 30 сая хүнээ аварья, гэхдээ дайны дараа санал асуулга явуулья гэсэн.
Орос Японд дайн зарлаж Монголын талаас 87 хүнээ алдаж, Оросын талаас 25.0 цэрэг офицероо алдав. 1945 оны 10 сарын 20-нд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж 483.0 хүн тусгаар тогтнолын төлөөх санал асуулгад оролцож 98 хувийн саналаар тусгаар тогтнолоо өндөгнийхөө хээгээр тамгалан баталгаажуулав. Ингээд олон улсын шахалтаар 1946 оны 11 дүгээр сард БНМАУ Дундад иргэн улсын хооронд дипломат харилцаа тогтож, 1925 оны гэрээ хүчингүй болов. Үүнээс хойш олон улсын картад Монгол улсыг тусгаар зурдаг болжээ.
Монгол улсын тусгаар тогтнолын төлөө урсах цусаа үл хайрлан тэмцэж явсан үе үеийн зоригт эрс, цөс ихт эзэн хаадын минь сүнс, сүр хүчний ивээлээр Монголчууд бид өнөөдөр туурга тусгаар улсынхаа гал голомтыг манасаар явна.
Монгол орны минь гал голомт үүрд мандан бадраг. Өглөө бүр омогшин сэрцгээ Монголчуудаа.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%