2015 оны 11 дүгээр сарын 12
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэх Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэн сумын хэмжээнд дараах ажлуудыг зохион байгууллаа. 11:00 цагт Туг мандуулах ёслол /ЗДТГ-ын хүндэтгэлийн талбайд Төрийн далбаа, сумын тугыг мандуулах арга хэмжээнд сумын удирдлагууд болон Үндсэн хууль батлалцаж явсан АИХ-ын депутат ахмад багш Ц.Даваажид, төрийн албан хаагчид, иргэд оролцлоо./
11:20 Төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол / ЗДТГ--ын халамжийн мэргэжилтэн Ч.Сансартуяа, МЭҮТ-ийн мэргэжилтэн Ц.Эрдэнэцэцэг нар Иргэний танхимд тангараг өргөлөө./
11:30 цагт Төв замын нээлт /ОНХС-ын 78 сая төгрөгийн хөрөнгөөр "Батширээт сум тохижилт" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн газар 536 метр засмал зам барьж хүлээлгэн өглөө./
20:00 цагт монгол гоёл үдшийн цэнгүүн / соёлын төвөөс зохион байгуулсан тус арга хэмжээний зорилго нь иргэдийг үндэсний монгол дээлээ өмсөж хэвшүүлэх, хойч үедээ сурталчлан таниулах загварлаг үндэсний хувцас шалгаруулахад оршино. Энэхүү арга хэмжээнд эрэгтэй эмэгтэй гоёл шалгаруулсан бөгөөд эрэгтэй : Д.Батбаяр, эмэгтэй: Л.Ренчинхад нар шалгарсан байна./