Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БАГШ БҮР ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕРТОЙ БОЛЛОО

2015-11-17

   Монгол улсын Засгийн Газраас баталсан “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Шинэ зууны боловсрол төсөл”-өөр багш бүрт зөөврийн компьютерийг түгээж байгаа юм. 

   Улс даяар 25000 ширхэг зөөврийн компьютерийг багш бүрт, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 11340 ширхэг зөөврийн компьютерийг ЕБС-дын компьютерийн лаборатори бүрт олгож байна. Үүнээс Дархан-Уул аймагт багшийн 848 ширхэг, сургуулиудын компьютерийн лабораториудад 333 нийт 1181 ширхэг зөөврийн компьютер хуваарилагдсан байна.

  "Багш бүрт зөөврийн компьютер” олгох нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2015.11.17/ Залуучууд теартын их танхимд боллоо. Нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд, ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар, БСГ-ын дарга Б.Ганчулуун, НХХ-ийн дарга Д.Тунгалагтамир нар оролцов. 

   Уг компьютерыг 2015-2016 оны хичээлийн жилд шинээр ажилд орсон багш нарт компьютер олгохгүй юм байна.

   Зөөврийн компьютер, тоног төхөөрөмжийг сургууль цэцэрлэгт түгээх, хүлээлгэж өгөх үүргийг хүлээсэн төслийн гүйцэтгэгчээр “ZTE” ХХК шалгарсан байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%