Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2 дугаар сургуулийн өргөтгөл ашиглалтад орсноор бага ангийн 22 бүлгийн 900 гаруй хүүхдийн суудлын тоо нэмэгдлээ

2015-11-23

Д.Сүхбаатарын нэрэмжит Хоёрдугаар сургуулийн өргөтгөлийн нээлт өнөөдөр боллоо. Нийслэлийн хоёр тэрбум гаржй төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус өргөтгөл ашиглалтад орсноор бага ангийн 22 бүлгийн 900 гаруй хүүхдийн суудлын тоо нэмэгдэж байгаа юм. Нээлтийн үеэр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан хэлсэн үгэндээ, “Манай дүүрэг сургуулийн насны 32 мянга, цэцэрлэгийн насны 11 мянга орчим хүүхэдтэй. Энэ сургууль манай ууган сургуулийн нэг бөгөөд 2400 орчим хүүхэд суралцдаг, гурван ээлжээр хичээллэх нөхцөл үүсээд байсан. Тэгвэл өнөөдөр орчин үеийн шийдэлтэй, шинэ тохилог бага сургууль ашиглалтад орсноор хүүхдүүд хоёр ээлжээр хэвийн суралцах боломж бүрдлээ. Манай дүүргийн VI VII, VIII хорооны хүүхдүүд энэ сургуульд сурч байна. Бид хотын төвийн хүн амын нягтаршил ихтэй газарт сургуулийнхаа хажууд зөвхөн 1-5 дугаар ангийн хүүхдэд зориулсан бага сургуулийн стандарт бүхий өргөтгөл барьснаараа онцлогтой” гэв. Мөн тус сургуулийн захирал Л.Цэнгэлмаа ярихдаа, "Манай сургууль нь 1931 онд байгуулагдсан. Одоо хичээллэж буй байрандаа 1978 оноос хичээллэж эхэлсэн. Хичээлийн байрны багтаамж 1200 гаруй хүүхдэд зориулсан боловч одоогоор 2560 гаруй хүүхэд тус байранд хичээллэж байна. Гурван ээлжээр хичээллэх хүндрэлтэй байдалд байсан бол өнөөдөр хичээлийн шинэ байртай золголоо. Ингэснээр багш нарын ачаалал багасч, эцэг эхчүүд хамтарч ажиллах, сурагчдын хичээллэх орчин нөхцөл сайжирч хүүхдүүдийн сурах идэвх нэмэгдэнэ. Энэ үйл ажиллагаанд туслалцаа үзүүлсэн дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, БСШУЯ, нийслэлийн ЗДТГ болон өргөтгөлийг богино хугацаанд чанартай барьж өгсөн “Машин механизм” ХХК-ийн хамт олонд багш сурагчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Мөн нийт сурагчиддаа сурлагын өндөр амжилт хүслээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%